Красноярск хотын Перинаталь төрөх төвд залуухан алдарт эх ес дэх хүүхдээ төрүүлсэн байна.
Өнөр өтгөн гэр бүлийн аз жаргалтай хосууд өмнө нь 4 охин, 4 хүүтэй байсан бөгөөд бас нэг хөөрхөн охин нэмэгджээ.
Энэхүү баярт үйл явдлыг зөвхөн гэр бүлээрээ төдийгүй, Перинаталь эмнэлгийнхэн тэмдэглэж, дурсгалын зүйлс гардуулсан аж.
Алдарт эх Алла Блюдаева Эвенкийн районы Ванавара сууринаас ирж хүүхдээ төрүүлсэн бөгөөд түүний хамгийн том хүүхэд нь 11 настай аж. Жил дараалан төрсөн хүүхдүүдээ өсгөхөд эхэн үедээ нилээн бэрхшээлтэй байсан боловч аажмаар дассан хэмээн алдарт эх бүсгүй өгүүлсэн байна.
Блюдаевын гэр бүл томоохон хувийн аж ахуйтай аж: хувийн байшин, үнээ, тахиа гээд. Тэгээд ч олон хүүхэдтэй гэр бүл тосгонд амьдрахад хамаагүй хялбар гэнэ, зарлага багатай. Том хүүхдүүд нь аль эрт тусад орсон бөгөөд аав ээждээ аж ахуйгаа эрхлэхэд нь хэр чинээгээрээ нэмэр болцгоодог аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )