Камерон Диаз секс бүжиг хоёрыг хослуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 07

Холливудын жүжигчин, 40 настай Камерон Диаз Их Британийн “Elle” сэтгүүлийн 12-р сард гарах шинэ дугаарт зургаа авахуулжээ.

Тэрээр зурган дээр нуруугаа ил гаргасан ногоон даашинз өмссөн байгааг та бүхэн харж байна. Харин сэтгүүлийн хавтасны зурган дээр цагаан даашинз өмсчээ.  

Камерон Диаз Их Британийн соёлын талаарх мэдлэг сорьсон асуултанд хариулахаас татгалзаагүй юм.

“30 минут бүжиглэх, мөн хугацаанд секс хийхийн алинд нь илүү энерги шаардагдах бол, та алийг нь сонгох вэ?” гэсэн асуултанд тэрээр инээснээ “Хэр идэвхтэй секс гэдгээсээ хамаарна. Ер нь адилхан л даа. Хоёуланг нь нэг өдөр хийвэл илүү их энерги зарцуулах байх. Иймээс хоёуланг нь хослуулна” гэсэн юм.

Theakston’s Old Peculier, Timothy Taylor’s Landlord, Bradley Wiggins’ Leathery Saddle, Worthington’s White Shield, Brunswick’s Black Sabbath нарын аль нь пивоны нэр биш вэ гэсэн асуултанд тэрээр Black Sabbath хэмээн хариулжээ.

Bradley Wiggins бол Олимпийн аварга, 2012 оны Тур де Франсад түрүүлсэн дугуйчин шүү дээ гэж жүжигчин бүсгүйд тайлбарлахад “Би энэ жилийн Тур де Франсe-ийг үзэж амжаагүй болохоор хэн түрүүлснийг нь санахгүй байлаа” гэсэн юм.

Энэхүү асуулт хариултын үеэр Камерон Диаз шарсан гахайн маханд хамгийн дуртай гэдгээ хэлжээ.

Н.Цэнгэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top