“Аватар”-ын од саатуулагджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 07


Найруулагч Жеймс Камероны дэлхийг шуугиулсан “Аватар” киноны гол дүр Жейк Саллийн дүрд тоглосон 36 настай Австралийн жүжигчин Сэм Вортингтон Атланта дахь бааранд болсон зодооны улмаас баривчлагджээ.

Сэм согтуу байсан учраас баарны хаалгач түүнийг оруулахаас татгалзахад хоёр удаа хаалгач залууг түлхэж орхисон гэнэ.

Хамгаалагч Жерри Линк түүн рүү газ цацаж, гавлаад цагдаа нар ирэхийг хүлээжээ.

Сэм хамгаалагчийг хараалын үгээр дайрч давшилсан бөгөөд тэдний хэрэг ирэх даваа гаригт шийдвэрлэгдэх юм.

Н.Цэнгэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top