Обамагийн ялалтын үг: Илүү шилдэг сайхан зүйлс АНУ-ын өмнө байна /видео/

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 07

Дахин сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өөрийн дэмжигчдийн өмнө үг хэлэн, түүнийг гадаадын олон телесуваг шууд дамжуулсан билээ.

“Та бүхэн энэ орны оюун санааг төлөвшүүлж байна, тус орныг гүн ангалаас дээш нь өргөсөн тэр л оюун санааг. Манай орон бол хувь хүн бүрийн мөрөөдлийг биелүүлдэг тийм л орон. Бид нэгдмэл нэг улс” хэмээн Обама бахархан  өгүүллээ.

"Бид илүү сайхан зүйлс өмнө маань байгаа гэдгийг зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрч байна. Би саналаа өгсөн хүн бүрт талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Ялангуяа анх удаа саналаа өгсөн хүмүүст онцгойлон талархахыг хүсч байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдлээ.

Обама мөн Митт Ромни, Пол Райан нарт талархаж буйгаа илэрхийллээ. “Багийнхандаа, онцгойлон, америкийн шилдэг дэд Ерөнхийлөгч Жо Байденд баяр хүргэхийг хүсч байна” хэмээн Обама нэмж өгүүллээ.

Обама өөрийн хэлсэн үгэн дотроо гэр бүлийн гишүүдээ тусгайлан дурдлаа.

“Мишель, би чамайг яг одоо шиг хэзээ ч хайрлаж байгаагүй юм байна. Би чамаар бахархаж байна, улс орон маань бүхлээрээ бас чамаар бахархаж байна. Охид минь, Та нар намайг ерөнхийлөгч байх цаг хугацаанд өсөн торниж байна. Та нар бол тийм их хүчтэй бас үзэсгэлэнтэй яг ээжтэйгээ адил” хэмээн Обама чин сэтгэлийн талархлын үгсээ хэллээ.

Эцэст нь Обама “Илүү шилдэг сайхан зүйлс АНУ-ын өмнө байна. Америк орныг Бурхан ивээг!” гэж онцлон өгүүллээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top