Гватемалын Номхон далайн эрэг орчмын нутагт хүчтэй газар хөдлөлт болж, хохирогсдын тоо өссөөр байгаа аж. Тус улсын Ерөнхийлөгч Отто Перес Молинагийн мэдээлснээр, одоогийн байдлаар гамшгийн улмаас 39 хүн амь үрэгдэн, 155 хүн бэртэж гэмтсэн байна.
Хохирогчдын ихэнх нь Мексиктэй хиллэдэг Сан-Маркос районы газар нутгийн оршин суугчид аж. Тухайн газарт их хэмжээний нуранги сүйрэл болсон ба одоогоор тодорхой мэдээлэл орж ирээгүй байна.
7,6 баллын хүчтэй газар хөдлөлийн голомт Ретальулеу районы өмнө зүгт 45 км, улсын нийслэлээс баруун зүгт 191 км-т болж өнгөрчээ.
Хүчтэй байгалийн гамшигт өртсөнтэй нь холбогдуулан Латин Америкийн орнууд Гватемалын ард түмэнтэй эв санааны нэгдлээ илэрхийлэн, хэд хэдэн орон гамшгийн ул мөрийг арилгах сэргээн босголтын ажилд нь туслахад бэлэн байгаагаа илтгэсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )