Бүсгүй хүн анх удаа Интерполын ерөнхийлөгч боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 09

Хүн төрөлхтний гайхамшигт хагасын төлөөлөгч анх удаа Олон улсын эрүүгийн цагдаагийн \Интерполын\ ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Энэ бол франц бүсгүй Мирей Баллестраззи юм.

58 настай Баллестраззи өмнө нь Европын Интерполын гүйцэтгэх хорооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. “Тэр бол францын цагдаагийн бахархал болсон бүсгүйчүүдийн нэг” хэмээн Францын дотоод хэргийн сайд Манюэль Вальс өгүүлжээ.

1975 оноос эхлэн Мирей Баллестраззи францын цагдаагийн комиссараар ажиллаж эхэлжээ. 1990-ээд оны үед тэрээр Францын Корсикт эрүүгийн цагдаагийн албыг удирдаж байсан аж. Мөн олон жил францын цагдаагийн эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг толгойлж байжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top