Өмнөд Солонгосын Hyundai Motor болон охин компани Kia Motors нар АНУ-ын хэрэглэгчдийн нэхэмжлэлтэй тулгарч эхэлжээ. Тэд тус компаниудыг автомашины шатахуун зарцуулалтын мэдээллээ буруу өгсөн хэмээн буруутгаж байгаа аж.
Энэхүү үйл явдал нь Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгчдийг Хойд Америкт худалдаалсан 1 сая гаруй машины эзэмшигчдэд нөхөн төлбөр төлөх маягаар санхүүгийн алдагдалд оруулах магадлалтай байна.
Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр АНУ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах агентлагийн болон үйлдвэрлэсэн компанийн шатахуун зарцуулалтын тооцооны тестийн үр дүн ялгаатай байгаа талаар мэдээлэгджээ. Компаниас гаргасан албан ёсны бичиг баримтад, жишээ нь, Hyundai Accent, Veloster и Elantra зэрэг машинуудын шатахуун зарцуулалт 3-5%, Kia Rio, Soul — 10-15%-иар бууруулж мэдээлсэн байжээ.
Өмнөд Солонгост машинуудыг турших үед “процедурын алдаа” гарчээ хэмээн Hyundai, Kia-гийн зүгээс үйлчлүүлэгчдээсээ уучлал хүсэн, нөхөн төлбөр олгохоор болсон байна. Нөхөн төлбөр нь 2010-2012 онд автомашин худалдан авсан хүмүүст олгогдох аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )