Хүчтэй ширүүн борооны улмаас Буэнос-Айрэс үерт автсан байна.
Хэдхэн цагийн дотор Аргентины нийслэл усаар дүүрчээ. Орон сууцнуудын доод давхар усанд автан, нийтийн тээвэр, метро явахгүй байгаа аж.
Нийтийн үйлчилгээний албадын ажил хаялт асуудлыг улам хүндрүүлж байна. Сүүлийн долоо хоногт гэхэд орон сууцнуудын хог ачигдаагүй аж.
Эрх баригчдын зүгээс ойрын хугацаанд асуудлыг нааштайгаар шийдвэрлэнэ хэмээн амлаж байгаа хэдий ч оршин суугчид байгалийн гамшгийн нөхөн төлбөр авч чадах эсэх талаар эргэлзэж байгаа юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )