Сидней, Мельбурн болон бусад томоохон хотуудын нисэх буудлууд дээр хэт их ачаалал, ойлгомжгүй байдал үүсчээ.
Бямба гаригийн өглөөнөөс эхлэн зорчигчдыг бүртгэдэг компьютерийн систем гэнэт ажиллахаа больж, бүртгэлийн хэсэгт агшин зуур асар их хэмжээний дараалал үүсэн, олон нислэгүүд хойшилсон байна.
Virgin, Tiger, Jetstar, Rex компаниудын дотоодын болон олон улсын нислэгүүдийг саатуулсан компьютерийн гэмтлийг мэргэжилтнүүд одоогоор янзалж чадаагүй байгаа аж. Иймд эдгээр компанийн ажилтнууд зорчигчдын бүртгэлийг гараар хийж байна. Харин нисэхийн үндэсний том компани Qantas-ын компьютерийн систем хэвийн ажиллаж байгаа аж.
Австралид алсын тээврийн хамгийн түгээмэл хэрэгсэл нь онгоц юм. Одоо тус оронд хаврын дулаан улирал болж байгаа тул олон австраличууд амралтын өдрөөрөө аялж зугаалахыг эрхэмлэж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )