Дэлхийн мэдээний 7 хоногийн тойм: Обамагийн ялалтын үг-“ Илүү шилдэг сайхан зүйлс АНУ-ын өмнө байна” /видео/

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 10

ZINDAA.MN сайт өнгөрсөн долоо хоногт  дэлхий дахинд болсон мэдээ мэдээллийн тоймыг уншигч танд хүргэж байна. Та мэдээний дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу. Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье!

Япон, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ 

Японы Окинава арлын хүн ам суурьшдаггүй районд Япон, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилт эхэлжээ...

Жорж Клуни Линкольны удмын хүнээр тодорчээ 

Холливудын од-жүжигчин Жорж Клуни ихээхэн алдартай өвөг дээдэстэй болох нь тогтоогджээ...

Каратэгийн чадвар нь машинд дайруулсан охиныг аварчээ /видео/

... Азаар охины каратэгийн чадвар нөлөөлөн энэхүү аймшгийн ослоос амьд үлдэж чаджээ...

Жирэмсэн супер модель Жизель Бундхен далайн эрэг дээр

32 настай Викториа Секретийн сахиусан тэнгэрүүдийн нэг, Бразилийн топ модель Жизель Бундхенийг өнгөрөгч ням гаригт Миами арал дээр наранд биеэ шарж байхад нь папарацциуд зургийг нь авчээ...

Брэд Питт тавилгын салбарт хүчээ сорино

...Тэрээр тавилга үйлдвэрлэгч Фрэнк Полларотой гар нийлж ажиллаж байгаа бөгөөд унтлагын өрөөний тавилга, сандал ширээнээс эхлээд ахуй амьдралд хэрэгтэй бүхий л эд хогшлыг урлах гэнэ...

Бүх нийтийн ажил хаялт эхэллээ

...Грекийн хотуудын гудамжинд тээврийн үйлчилгээний ажилтнууд, сэтгүүлчид, улсын эмнэлгийн мэргэжилтнүүд болон бусад байгууллагын ажилчид эсэргүүцлийн жагсаалд нэгдээд байна...

Нью-Хэмпширийн нэгэн тосгоныхон анхны саналыг өглөө

Эртнээс уламжилж ирсэн заншлын дагуу Нью-Хэмпшир мужийн Дисквилл-Нотч хэмээх бяцхан тосгоны арван оршин суугч АНУ-ын 2012 оны бүх нийтийн сонгуулийн анхны саналыг өглөө...

Мадонна, Лэди Гага нар Обамаг дэмжиж байна

Ардчилагч Барак Обама, бүгд найрамдахч Митт Ромни нар өөрийн гэсэн “оддын” дэмжигч бүлгүүдтэй болжээ...

Леонардо Де Каприо ээлжит амрагийнхаа зүрхийг шархлуулжээ

Мөнхийн гоонь эр Леонардо Де Каприод хуримын бөгж зүүлгэхийг оролдсон бас нэгэн үзэсгэлэнт бүсгүй зүрх сэтгэлдээ шарх амсаад үлдлээ...

Эдди Мерфигийн шинэхэн найз бүсгүй

51 настай Холливудын жүжигчин Эдди Мерфи шинэхэн найз бүсгүйгээ олон нийтэд албан ёсоор танилцууллаа...

АНУ-Сонгууль 2012: Үхэхээ ч үл хайхран саналаа өгчээ

...Клиник үхлийг даван, дөнгөж ухаан оронгуутаа “Би саналаа өгч амжсан биз?” хэмээн асууж ойр орчныхноо гайхшруулсан аж...

АНУ-Сонгууль 2012: Митт Ромни ялалтын үгээ бэлджээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Митт Ромни өөрийн ялалтад итгэлтэй байгаа ба дэмжигчдийнхээ өмнө илтгэх ялалтын үгээ аль хэдийн бэлджээ...

АНУ-Сонгууль 2012: Обамаг яллаа хэмээн CNN мэдээллээ

...55 төлөөлөлтэй Калифорни, 12 төлөөлөл бүхий Вашингтон мужуудад ялалт байгуулсан нь Барак Обамаг өрсөлдөгчөөсөө хол тасрахад ихээхэн нөлөөлсөн байна...

35 настай алдарт эх ес дэх хүүхдээ төрүүлжээ

...Өнөр өтгөн гэр бүлийн аз жаргалтай хосууд өмнө нь 4 охин, 4 хүүтэй байсан бөгөөд бас нэг хөөрхөн охин нэмэгджээ...

Камерон Диаз секс бүжиг хоёрыг хослуулна

...Камерон Диаз Их Британийн соёлын талаарх мэдлэг сорьсон асуултанд хариулахаас татгалзаагүй юм...

Обамагийн ялалтын үг: Илүү шилдэг сайхан зүйлс АНУ-ын өмнө байна /видео/

...“Та бүхэн энэ орны оюун санааг төлөвшүүлж байна, тус орныг гүн ангалаас дээш нь өргөсөн тэр л оюун санааг. Манай орон бол хувь хүн бүрийн мөрөөдлийг биелүүлдэг тийм л орон. Бид нэгдмэл нэг улс” хэмээн Обама бахархан  өгүүллээ...

Францад ижил хүйстнүүдийн гэрлэлтийн тухай хуулийн төсөл баталлаа

...Гомосекс гэрлэлтийг хуульчлах асуудал Францын Ерөнхийлөгч, социалист Франсуа Олландын сонгуулийн өмнөх амлалтын тоонд орж байгаа аж...

Нью-Йорк, Нью-Жерсийг шинэ шуурга чиглэлээ

...Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү шуурга нь өнгөрөх долоо хоногт АНУ-ын зүүн эргийг хамарсан хор хөнөөл ихтэй “Сэнди” шуурганаас арай хүч багатай бөгөөд одоогоор салхины хурд 104 км\цаг, далайн давалгааны өндөр нэг метр байгаа аж...

“Сэнди” шуургаар хэлмэгдэгсдэд Лэди Гага нэг сая доллар хандивлав

...Нью-Йорк хотын унаган оршин суугч Лэди Гага өөрийн нутаг нэгтнүүддээ байгалийн гамшгийн үед туслахаар шийджээ...

Лондончууд үл мэдэгдэх нисдэг биет гэж андуурчээ /видео/

Арваннэгдүгээр сарын 5-ны шөнө Лондон хот дээгүүр хүржигнэсэн дуу бүхий гэрэл цацруулсан объект хурдтайгаар нисэн оршин суугчдыг гайхшруулсан байна. Харин “улаан гэймерүүд” л гайхсангүй...

Бүсгүй хүн анх удаа Интерполын ерөнхийлөгч боллоо

...“Тэр бол францын цагдаагийн бахархал болсон бүсгүйчүүдийн нэг” хэмээн Францын дотоод хэргийн сайд Манюэль Вальс өгүүлжээ...

Hyundai, Kia компаниуд нөхөн төлбөрийн өрөнд оржээ

Өмнөд Солонгосын Hyundai Motor болон охин компани Kia Motors нар АНУ-ын хэрэглэгчдийн нэхэмжлэлтэй тулгарч эхэлжээ...

Хөгжлийн бэрхшээлтэй охин ээжийгээ зовоохгүйн тулд цонхоор үсэрчээ

...Арваннэгдүгээр сарын 4-ний өдөр, цонхоор үсрэхийнхээ өмнө, охин ээждээ зориулж зурвас үлдээсэн аж. Түүндээ өөрийгөө зовлон дарамт гэж нэрлэн, түүнгүйгээр ээжийнх нь амьдрал хамаагүй хөнгөн болно гэж бичсэн байна...

Москвагийн “Брейвикийн” “тунхаглал” хэдэн мянган лайк цуглуулав

Хамт ажилладаг долоон нөхрөө буудаж зургаагийнх нь аминд хүрсэн Дмитрий Виноградовын “Тунхаглал” хэмээх захидал интернет хэрэглэгчдийн дунд алдаршаад байгаа юм байна...

Хаягдмал байшин дотроос асар олон, үнэтэй вино олдлоо

Хятадад нэгэн хаягдмал байшин дотроос дэлхийн хамгийн үнэтэй дарсны нэг болох Chateau Lafite Rothschild хэмээх 10 мянган шил улаан дарс олджээ...

Гэр бүлийн гадуур харьцаанаас болж ТТГ-ын дарга чөлөөлөгдлөө

Тагнуулын Төв Газрын \ТТГ\  дарга Дэвид Петрэус албан тушаалаасаа чөлөөлөгджээ. Түүний гэр бүлийн гадуурхи харьцааг мөрдөж, мөшгисөн Холбооны Мөрдөх Товчооныхны мэдээлэл АНУ-ын дээд удирдлагад хүрсэн байна...

Бэлтгэсэн Д.Мягмарсүрэн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top