Мьянмарт хүчтэй газар хөдлөв

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 11

Ням гаригийн өглөө Мьянмарт 6,6 баллын хүчтэй газар хөдөллөө хэмээн  Reuters агентлаг мэдээлжээ.

Америкийн Геологийн албаны мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар, газар хөдлөлийн голомт гүндээ 10 км, гол хүч нь тус орны хоёр дахь том хот болох Мандалаягаас баруун хойд зүгт 60 км зайд туссан байна.

Газар хөдлөлийн хор хохирлын талаар одоогоор тодорхой мэдээлэл орж ирээгүй байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээллээр, Тайландын Бангкокт газар хөдлөлийн түлхэлт мэдрэгдсэн байна.

Дашрамд дурдахад, өнгөрөх оны гуравдугаар сарын сүүлчээр Мьянмарын Тайландтай хиллэдэг хэсэгт 6,8 баллын хүчтэй газар хөдлөлт болж 75 хүн амь үрэгдэж байсан билээ.

Жич: Мьянмар (Мьянмар Мьянма), албан ёсоор Мьянмарын Холбоо нь Энэтхэг-Хятадын хойгийн хамгийн том нутагтай зүүн өмнөд Азийн орон юм. Зүүн хойд талаараа Хятад, зүүн талаараа Лаос, зүүн урд талаараа Тайланд, баруун талаараа Бангладеш, баруун хойд талаараа Энэтхэг улсуудтай хиллэх ба мөн баруун урд талд нь Мартабаны буланАндаманы тэнгис оршино.

Мьянмар нь дэлхийн 40 дахь том газар нутагтай буюу, 676,578 ам дөрвөлжин километр газар нутагтай, 24 дэх хүн ам шигүү суурьшсан, нийт 58.8 сая хүнтэй юм.

 Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top