Факт: Yхлийг хуурагчид

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 13

Весна Вулович

1970-аад онд Весна нь Сербийн нисэхэд онгоцны vйлчлэгчээр ажиллаж байсан. Гэтэл тэрээр 10.000 метрийн єндєрєєс онгоцтой газарт унасан ч амтд vлдсэн нэгэн. Тэр явдал 1972.01.26-ны єдєр болжээ. Євлийн тэсгэм хvйтэнд 10 км-ийн єндрєєс унасан онгоц мєнх цаст уулын оройг мєргєн сvйрсэн. Харин Весна амьд vлдсэн цорын ганц хvн нь. Тvvний зєвхєн хэдхэн хавирга л хугарсан.    

 

Эрон Рэлстон

Интел корпорацийн инженер-механик байсан тэрээр нэгэн єдєр ой руу орж харин таван єдрийн дараа гаргvй болоод гарч иржээ. Тэр гараа єєр тайрсан гэнэ. Тэр хаданд авирагч байсан бєгєєд тэр єдєр хавцалын завсар єрєєсєн гар нь хавчуулагджээ. Тэр таван хоногийн турш гараа суллах гээд чадаагvй аж. Тэгээд нэг бол vхэх эсвэл єрєєсєн гараа тайрах гэсэн хоёр сонголт vлджээ. Тэр хоёрдахийг нь сонгож. Ингээд амьд vлдэхийн тулд тэрээр єрєєсєн гараа тайрчээ. Эхлээд гараа хугалж дараа нь булчингуудыг ннь зvсэж тасалсан байна.   

 

Пунн Лим. Далайд хаягдсан нь.

Тэрээр дэлхийн хоёрдугаар дайны vед хєлгийн ахмад байжээ. Тvvний хєлгийг немецvvд буудан сєнєєх vед тэрээр аврагч завин дээрээ далайд ганцаараа vлджээ. Тэр завин дээр 133 хоног аяласан байна. Ингэхдээ идэж байсан хоол нь савтай жигнэмэг байв. Тэр загас барихын тулд лаазаар урхи адил зvйл хийжээ. Зангас болон шувуугаар хооллон хэд хэдэн ч удаа хvчтэй шуурганд єртєж хоол хvнсээ алдаж байсан гэнэ. Тvvнийг Бразилиас холгvйхэн хєвж явахад нь загасчид олж авсан байна. Єнєєдєр ч гэсэн АНУ-ын тэнгисийн цэргийнхэн тvvний амьд vлдэх аргаас суралцдаг байна. 

 

Ах дvv Менг єглєєний цайндаа нvvрс иддэг байв

Хятадын уурхайчин тэд vхэлтэй єдєр болгон нvvр тулдаг байсан аж. Менг Ксиэнкэн болон Менг Ксиэню нар уурхайд осол болох єдєр хvртэл хамгийн шилдэг ажилчид байлаа. Тэдийг аюулгvйн дvрэм зєрчин хориотой газарт ажиллаж байхад нь нуралт явагдан газар дор дарагджээ. Эрлийг бvхий л бололцоогоор явуулсан ч амьд байсан тэднийг амьдаар нь оршуулжээ. Тэд єєрсдийгєє аврахын тулд улаан гараараа 20 метр урт нvvрс бvхий суваг ухсан байна. Єєрсдийнхєє шээсийг ууж, нvvрс зажилаж байсан хэмээн эхнэрvvддээ ярьжээ. Vхэхийн цагт нvvрс маш амттай байдаг хэмээжээ. Тэдний єтгєн нь гэхэд л тэр чигтээ нvvрс гарч байсан гэдэг.  

 

Алексис Гоггинг.

Тэр эхийгээ биеэрээ хамгаалсан зоригтой бvсгvй. Тэр хэдэн удаа буудуулсан бєгєєд зарим сум нь тархинд нь оножээ. Эхийг нь найз нь гэх нэг залуу гэрт ирж дарамталжээ. Хэдийгээр ээж нь 911 дуудсан ч аврагчид хугацаандаа ирээгvй аж. Зандалчин эр ээжийг нь хоёр удаа буудахад бяцхан охин тvvнээс дахиж битгий буудаач хэмээн гуйжээ. Гэтэл тэрээр охин руу  зургаан удаа буудсан бєгєєд тэдгээрийнх нь хэд нь толгойд нь оносон байна. Яг тэр vед цагдаагийнхан ирж vйл явдлыг зогсоожээ.  

By Slava

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top