“Урвасан” М.Есөнмөнх

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 02

Номадсын Сүлжээ Ресторануудын эзэн М.Есөнмөнхийг  “Би чамд хайртай 2” “Татар ажиллагаа” зэрэг уран сайхны кинонуудын продюсерээр ажилласан гэдгийг уншигчид маань мэдэх биз ээ. Тэгвэл урлагт элэгтэй бизнесмэн залууд өөр уран бүтээл дээр ажиллах төлөвлөгөө ч байгаа гэнэ. Нэгэнтээ найруулагч Ж.Солонго түүний талаар “...Ер нь бизнесмэн, ийм чадалтай залуусыг кинонд оролцуулах нь зөв юм. Эд бол биднээс илүү маркетинг хийж байгаа. Бид хийж чадахгүй шүү дээ. Ерөөсөө Монголын кинонд маркетинг гэж урд нь байгаагүй. Хэзээ ч байгаагүй...” хэмээн ярьж байсан. Харин М.Есөнмөнхийн тухайд “Би чамд хайртай”  киноны хоёрдугаар ангийг хийх юмсан гэсэн хүслийг олон жилийн өмнөөс тээж явсан тул хийсэн гэдгээ хэлж байсан. Тэрчлэн урлаг руу урвасан түүний дараагийн хүчин зүтгэх уран бүтээл нь чухам юу байх бол гэдэг нь сонирхолтой юм.

Top