Толгойтын гол дагуу 2.2 км үерийн далан суваг барилаа.
Үерийн далангийн орчмын айл өрхийг үерээс хамгаалах, голын болон уруйн үер, халиа тошинд автах эрсдэлийг бууруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 4, 5, 26, 27 дугаар хорооны газар нутгийг хамарсан үерийн далан суваг барих ажлыг хийж гүйцэтгэлээ.
Нийт 2.2 км үерийн далан сувгийн ажил нь үерийн далангийн орчмын айл өрхийг үерээс хамгаалах, голын болон уруйн үер, халиа тошинд автах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дасан зохицох сан, "Хөгжлийн шийдэл" ТББ хамтран ажлыг гүйцэтгэлээ.

Сэтгэгдэл ( 0 )