ЦАГ АГААР | Баян-Өлгий, Ховдын нутгаар бага зэргийн бороо орно

13 минутын өмнө

Хагас хоногийн урьдчилсан мэдээ

2026 оны 08-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Баян-Өлгий, Ховдын нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй,бороо орохгүй.

Салхи нийт нутгаар баруунаас секундэд 6-11 метр.Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар +15...+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +22...+24 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +22...+24 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. +20...+22 градус дулаан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top