Баянзүрх дүүргийн менежерийн шуурхай хуралдаан боллоо

2026 оны 08 сарын 25

Баянзүрх дүүргийн менежерийн шуурхай хуралдаан болж, хот нийтийн аж ахуйн чиглэлийн хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлага, холбогдох алба хаагчид, хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо.

Хурлаар,

  • Өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбоотой ажлын явц, нөхцөл байдалтай танилцлаа.
  • Инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах асуудлыг хэлэлцэв.
  • Дүүргийн хэмжээнд хог хаягдлыг бууруулах, цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг шуурхай, чанартай зохион байгуулахыг үүрэг болголоо.
  • Байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах асуудлыг чухалчлан хэлэлцлээ.
  • Мөн дүүргийн өнгө үзэмж, тохижилтыг сайжруулах чиглэлд хувийн хэвшлийн байгууллагууд болон холбогдох алба хаагчид санаачилгатай ажиллах нь чухал байгааг онцлов.

Хурлын төгсгөлд Дүүргийн менежер Ц.Гомбосүрэн холбогдох байгууллагууд, алба хаагчдад үүрэг, чиглэл өгч ажиллалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top