Хэл, хилээр үл хязгаарлагдах Ертөнц дахины бүтээл

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 04

Соёл Спорт Аялал Жуулчлалтын Яамнаас тус салбарын өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлагатай холбоотой олон чухал сэдвүүдээр хуралдсан “Монголын аялал жуулчлалын форум-2013”-ын үеэр “Брос Рекордс Монголиа” компанийн ерөнхий продюссер М.Болд /Томоо/ “Ертөнц” цомгоо танилцууллаа. Танилцуулагын үеэр 01-16-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн “Ертөнц” цомгийн хувьд контент хэлбэрээр дэлхийд томоохонд тооцогддог itunes, amazon music, iheart radio, google play зэрэг сайтуудаар дэлхийн өнцөг булан бүрт хүрч худалдаалагдаж, орон орны хөгжмийн хорхойтнуудаас сайшаал магтаалын үг харамгүй сонссоор байгааг онцолсон юм. Энэ бол авъяаслаг залуу уран бүтээлч Г.Ононгийн олон жилийн нөр их хөдөлмөр болсон “Universe” буюу “Ертөнц” цомог хэл, хил, соёл хөгжлөөс үл хамааран үнэхээр л ертөнц дахины бүтээл болсоныг харуулж буй юм. “Брос Рекордс Монголиа” компанийн шинэ уран бүтээл ийнхүү олон улсын тавцанд орчин цагийн жинхэнэ Монгол аялгууг сурталчилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top