Өнгөрсөн онд анхны “Picnic” цомгоо өлгийдөн авсан “Брос Рекордс”-ын уран бүтээлч, дуучин Г.Тэнүүний анхны амьд, ковер тоглолт энэ сарын 14 буюу гэгээн хайрын өдөр тоглогдох гэж байна. Олон өнгө, хөнгөн хэмнэл, содон аялгуулаг дуунуудаараа залуусын дунд хэзээний танил болсон дуучин Г.Тэнүүний “Romantic night” амьд, коверт тоглолт “I Loft Function House”-д болох юм. Гэгээн хайрын өдөр товлогдсон түүний “Романтик үдэш”-д Stevie Wonder, Frank Sinatra, Take That, Jason Mraz, Boyz 2 men, Харангын Лхагвасүрэн зэрэг олон алдартай хамтлаг дуучдын хит уран бүтээлүүдээс гадна зөвхөн Г.Тэнүүний гэж өмчлөгдөх энгийн хэллэг, хэмнэл бүхий өвөрмөц аялгуулаг дуунууд эгшиглэх болно. Тоглолтонд “Оддын эрэлд”, “Universe best songs” наадмуудын шилдэг оролцогч Б.Солонго, Камертон 2 зэрэг хамтлаг дуучид ая дуугаа өргөх аж. Гэгээн Валентины баяраар хайртайгаа хамт хамгийн романтик үдшийг өнгөрүүлэхээр шийдсэн хосууддаа “I Loft Function House”-д болох хамгийн гоё хайрын дуунуудын эзэн Г.Тэнүүний “Romantic night” амьд, коверт тоглолтонд ирэхийг урьж байна.

Сэтгэгдэл ( 1 )
зөв шд