Гар нийлсэн уран бүтээлчид буюу ах дүүс

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 08

Хэдэн арваар тоологдох клип, цомог, тоглолтын туршлага үгүй ч хүн бүрийн аманд “хүлхээтэй” байдаг, хамгийн романтик хайрын дуунуудын эзэн Г.Тэнүүн үргэлж хөнгөн хэмнэл, энгийн хэллэг бүхий хит уран бүтээлүүдээр фэнүүдээ баярлуулж байдаг. 

Уран бүтээлч хүний хувьд “номер нэг байснаас цорын ганц” байхыг илүүд үздэг тэрээр “Introduction to Nomads”, “Ертөнц” хэмээх шилдэг борлуулалттай цомгуудаараа chillout хөгжмийн мастер гэгдэх болсон авъяаслаг хөгжмийн зохиолч Г.Ононгийн төрсөн дүү аж. Түүгээр ч барахгүй яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаагийн ач, “Мартагдашгүй намар” киноны гол дүрд тоглосон, дуурийн театрын Гавъяат жүжигчин Д.Ганхуягийн хөвгүүд болох Онон, Тэнүүн хоёр урлагийн тогоонд гар нийлсэн хамтрагчид.

Ихэр юм шиг ижилхэн басхүү авьяаслаг ах дүүсийн дундаас “Хайрын гүн хордлого”, “Хамтдаа байвал болох уу”, “Худлаа даа” гээд өөрийн гэсэн донжтой, өвөрмөц өнгө аяс бүхий олон хит дуу төрөн гарсан байдаг. Тиймдээ ч өөр хэний ч дуулдаггүй өнгөлөг, аялгуулаг тэдний уран бүтээлүүд нэгэн хэвийн зүйлд туйлширдаггүй олон хүний хувьд онцгой байж чаддаг гэсэн шүү.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.234.155) 2025 оны 03 сарын 13

Begun, the great internet edotucian has.

1  |  0
Top