Гэгээн Валентины баяраар хайртайгаа хамт романтик үдшийг өнгөрүүлэх хүсэлтэй хэн бүхний хувьд “I Loft” хайрын хаус байх гэнэ шүү. Хэзээ ч мартагдашгүй романтик болзоонд тань хөг нэмж, хамгийн гоё хайрын дуунуудыг амилуулах, дуучин Г.Тэнүүн анхны, амьд ковер тоглолтоо “Romantic night” хэмээн нэрлэсэн нь учиртай.
Ийм тийм стиль жанрт баригдаад байдаггүй ч өөрийн гэсэн содон аялгуулаг өнгө төрхөөрөө бусдаас онцгойрч чаддаг дуучин Г.Тэнүүн хайртай хүнтэйгээ хамт байх хамгийн эрхэм цаг мөчид тань гэгээлэг, өнгөлөг бүхнийг өргөн барьж байна. Энэ таны хайж байсан зүйл мөн үү?
...Үлгэр домгийн мөнхийн усыг хүртсэн ч
Үзэсгэлэнт чамтайгаа учраагүй болбол
Үүрд би амьд яваад ч яахсан билээ...
гээд л хамгийн гоё хайрын дуунууд энэ үдэш энэ л газар эгшиглэх болно. Түүнчлэн “Хайртай”, “Хамтдаа байвал болох уу” гээд зөвхөн Г.Тэнүүний гэгдэх өвөрмөц өнгө аяс бүхий уран бүтээлүүдээс гадна Frank Sinatra, Take That, Jason Mraz, K-ci and Jojo, Boyz 2 men зэрэг дэлхийн шилдгүүдийн уран бүтээлүүд дуулагдах юм.
Дашрамд сонирхуулахад Камертон 2 төслөөс төрөн гарсан шинэ залуу хамтлаг энэ үдэш анх удаа тайзан дээр гарч, дуучин Г.Тэнүүнтэй хамт дуулах аж. Хамгийн романтик үдшийг хосдоо зориулж, хайрын тухай хамгийн сайхан дуунуудыг нэгэн үдэш сонсохыг хүсвэл “I loft Function House”-д болох дуучин Г.Тэнүүний “Romantic night” амьд, ковер тоглолтонд ирээрэй. Энэ таны хайж байсан зүйл мөн үү?

Сэтгэгдэл ( 0 )