10. Золголтод хэрвээ УИХ-ын гишүүн Г.Уянга оролцсон бол З.Баянсэлэнгэ гишүүнтэй улаан дээлээр ижилсэх байлаа.
11. Харин эрэгтэй гишүүдийн хувьд нүнжигтэй загнаж үнэтэй хөөрөг зөрүүлж байлаа.
12. Эрэгтэй гишүүдээс хамгийн царай дарсан дээл өмссөн нь Н.Батцэрэг, Д.Тэрбишдагва гишүүд байлаа. Уг нь тэдэнд дээл сайхан зохидог ч энэ удаад дээлийн өнгөө буруу сонгожээ.
13. Харин хамгийн сайхан нь харагдаж байсан нь Д.Батцогт гишүүн байлаа. Түүнд дээл нь зохисон гэж ванлий.
14. Дээл өмсөж харагдаггүй О.Баасанхүү гишүүн энэ өдөр ногоон дээлээр гангарсан ч “Хатагтай” эмнэлгийн ерөнхий эмч А.Отгонболдтой санаандгүй байдлаар ижилсэв.
15. УИХ-ын эмэгтэй гишүүдээс энэ жил хамгийн ганган байсан нь Г.Уянга гишүүн байсан бол Р.Бурмаа гишүүн хамгийн өвөрмөц хийц бүхий үндэсний хувцасаар гангарсан юм.
16. Хамгийн "эротик" дээлтэй нь С.Одонтуяа гишүүн байлаа. Тэрбээр ханцуй нь гэрэлтсэн хар өнгийн дээл өмссөн байлаа.
17. Хамгийн “сонин дээл” өмссөн нь Д.Арвин болон Л.Сарангэрэл гишүүд байлаа. Тэд урт, чөлөөтэй үндэсний хувцас өмссөн ч “салбайсан” харагдав.
18. Д.Арвин гишүүний хувьд сар шинийн өмнө шар, цоохор хоёр дээлээр гангарч бэл бэнчинтэйгээ "гайхуулсан".
19. МАН-ын дарга Ө.Энхтүвшин дээлийнхээ эмжээрийг малгайтайгаа хослуулсан нь дэгжин харагдаж байлаа. Тэр бүх цаг үед донжтой хувцасладагаараа “зартай”.
20. Бие даагч гишүүдээс С.Ганбаатар дэгжин байлаа. Тэрбээр “улайчихаад” л хүннү дээл, туслахтайгаа ижил лоовууз малгайг тэргүүндээ залсан байв.

Сэтгэгдэл ( 0 )