Ийм нэгэн хорвоо

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 19

МЗЭ-ийн шагналт, зохиолч Б.Цогзаяабаатарын шүлгийн шинэ ном уншигчдын хүртээл болж байна. Залран ирсэн “Усан могой” жилийн сар шинийн дөрөвний өдөр хэвлэлтээс гарчээ. “Мөнхийн үсэг” компанийн үйлдвэрт хэвлүүлсэн аж. Номын нэр нь “Хориггүй хорвоо” юм. Нэгхэн хоногийн өмнө номын дэлгүүрүүдэд тавигдсан байна.

Өмнөтгөлийг орлох үгийг “Уншигч анд минь “Хориггүй хорвоо”-гоор визгүй зорчигтун” гэж зохиогч нь товч тодорхойлжээ.

Хэн ч, хэзээ ч зорчиж болох энэ хорвоо буюу ном нь нэлээд задгай шүлгээс бүтсэн байна.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top