“Брос Рекордс Монголиа” компанийн шинэ уран бүтээл “Universe” буюу “Ертөнц” цомог хөгжмийн ертөнцөд хувьсал хийсэн тухай дуу хууранд дуртай Монголчууд ам уралдан магтах болсон. Үнэхээр ч өвөг дээдсээс уламжлан бидний цаг үед ирсэн ч ирээдүйд өвлөгдөн үлдэх эсэх нь эргэлзээтэй болоод байсан нүүдэлчдийн язгуур хөгжмүүдийг сэргээн хөгжимдөж, шинэ үеийн залуучуудад сурталчилж, таниулж байгаагаараа “Ертөнц” цомог ихээхэн онцлогтой бүтээл. Тэр ч утгаараа хөгжмийн зохиолч Г.Ононгийн дөрвөн он дамнан урласан гайхамшигт “Ертөнц” цомог хөгжим сонирхогчдын хувьд сюрприз болж чадсан юм. Хэдэн зууны тэртээгээс эгшиглэх Хобис, Товшуур, Хэц, Хэл хуурын өнө олон жилийн түүхийг бодсон ч уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрийг харсан ч “Ертөнц” цомог бол цаг хугацааны бүтээл боллоо. Он цаг улиран өнгөрөхөд орчин цагийн хөгжмөөс хойч ирээдүйд шийр зааж үлдэх жинхэнэ цаг хугацааны бүтээл гэдэг утгаараа “Брос Рекордс Монголиа” компанийн тэнгэрийн өнгөт цомгийг олон хүн онцлон тэмдэглэсээр байна.

Сэтгэгдэл ( 0 )