1. Т.Аятунгаа нь “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг” гэх тодорхойлолттойгоор олон улсын цагдаагийн байгууллага болох Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа нь гарцаагүй үнэн.
2. Т.Аятунгаа нь өөрийгөө интерполоор эрэн сурвалжлагдаж байгаагаа мэдэж ч байгаа юм шиг мэдэхгүй ч байгаа юм шиг байгаа нь үнэн. Түүнийг Интерполоор эрэн хайж байгааг Монголын консулын газар, Сингапур дах Элчин сайдын яамнаас албан ёсоор мэдэгдсэн гэж байгаа ч өөрөө Интерполын албан ёсны сайт руу орж хараагүй гэж мэдэгдэв.
3. Интерполоор цацагдсан мэдээллийг эрс үгүйсгэж “Би интерполоор эрэн сурвалжлагдах ёсгүй. Намайг гүжирдэж байна” гэв.
4. Тэрбээр өдгөө 9 сартай байх ёстой охиноо төрсөн эцэгт нь хулгайлуулчихаад одоо болтол олоогүй гэх. Т.Аятунгаагийн хэлж байгаагаар нөхөр болох гадаад залуу нь түүнийг охиноо хайхаар Филиппин руу явуулахгүй хэмээн Интерполоор эрэн сурвалжлуулж байгаа бололтой.
5. Хүүхдийн эцгийн талаар тодорхой мэдэх зүйл байхгүй тэрбээр хилс хэрэгт гүтгэгдээд нэр хүнд маань доромжлогдож байна. Хэвлэлүүдээр ийм мэдээлэл цацагдаж байгаа нь намайг хүчгүйдүүлэх гэсэн арга байх гэж би бодож байгаа гэж байх юм. /Хэвлэл мэдээллийн байгууллагууд түүний нөхөр болон Интерполтой хамтран Т.Аятунгааг хүчгүйдүүлж байгаа бололтой/
6. Т.Аятунгаа хүүхдийнхээ эцгийн талаар болон өөрийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгмөөргүй байна гэв.
7. Хүүхдийнх нь нөхөр аль улсын иргэн болох нь тодорхойгүй бөгөөд олон улсын иргэншилтэй гэж байгаа.
8. Хүүхдийг нь хулгайлсан хэрэгт албан ёсоор эрүүгийн хэрэг үүсчихсэн байгаа төдийгүй өөрөө хохирогчоор тогтоодчихсон байхад Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа нь Интерполын алдаа бололтой.
9. “Ээжийг тань ч гэсэн эрэн сурвалжилж байгаа гэж дуулсан?” гэх сэтгүүлчийн асуултад “Тийм. Гэхдээ би ерөөсөө Интерполын вэб хуудас руу орж хараагүй байна. Яагаад ийм мэдээлэл цацагдаж байгааг хуулийн байгууллага шалгаж тогтоох байх” гэлээ.
10. Дээрх өгүүлбэрээс харахад Интерпол яагаад Т.Аятунгааг эрэн сурвалжлах болсныг манай хуулийн байгууллага шалгаж тогтоох бололтой юмдаг уу даа.
11. Охиныхоо эцэгтэй “зүгээр” л ёслол хийгээд “хуримлачихсан”.
12. Тэрбээр охиныхоо эцэг Чарльз Эргэний хувийн бизнесийн талаар сайн мэдэхгүй. Яагаад гэвэл нөхөр Чарльз Эргэн Т.Аятунгаагаас ихэнхи зүйлээ нуудаг байсан аж.
13. Нөхрөө сайн мэдэхгүй гэсэн атал яагаад гэр бүл болсныг нь асуухад “Хувийн мэдээллийн талаараа мэдээлэл өгмөөргүй байна” гэв.
14. Тэр охиноо 5 сартай байхад нь алджээ. Одоо охин нь 9 сартай болж байгаа аж.
15. Охины эцэг Чарльз Эргэн гадаа гарчихаад ирье хэмээн хүүхдээ тэврээд л сураггүй алга болж. Эл хэрэг Филиппин улсад болсон гэж байгаа.
16. Тухайн үед тус улсын цагдаагийн байгууллагад хандаж нөхөр хүүхдээ хайсан боловч олдолгүй байсаар визний хугацаа нь дуусч эх орондоо ирсэн гэсэн.
17. Т.Аятунгаагийн охины эцэг Монголд хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг бөгөөд энэ нь одоо ч үргэлжилж байгаа гэх.
18. Гэсэн ч Т.Аятунгаа ямар нэгэн байдлаар холбоо барьж чадаагүй байгаа гэнэ.
19. Түүний ээж Б.Солонгыг ч бас Интерполоор эрэн сурвалжилж байгаа.
20. Тэрбээр хүүхдээ хайхаар дахин Филиппин улсыг зорино гэсэн.
Н.Алтанхүү

Сэтгэгдэл ( 1 )
uuniig bichigch altanhuu guai odoo tanid yu bodogdjin