Дотоод ертөнцөө анирдаарай

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 22

Продюссер М.Болд, хөгжмийн зохиолч Г.Онон нарын 4 он дамнан бүтээсэн Уул, Ус, Нар, Тэнгэр, Хавар зэрэг гайхамшигт 10 аяз бүхий “Ертөнц” цомог энэ сарын 16-ны өдөр нээлтээ хийсэн билээ. Удтал хүлээлгэсэн сонсогчдынхоо сонорыг мялааж, талархалыг хүлээгээд байгаа “Universe” буюу “Ертөнц” цомог нээлтээ хийсэн даруйдаа мэргэжилтэнүүдээс ч өндөр үнэлгээ аваад байна.

Судлаачдын зүгээс “байгалийн хөгжим” хэмээх сонирхолтой тодорхойлолтоор шагнуулаад байгаа энэхүү гайхамшигт уран бүтээл “Hi-fi records”-ийн бүх салбаруудаар худалдаалагдаж байна. Хэрэв замын түгжрэлд орж, цаг заваа алдахыг хүсэхгүй байгаа бол та ердөө “ноён зууч” 1950-д захиалаад л хотын аль ч хэсэгт үнэгүй хүргүүлэх боломжтой юм билээ.

Өглөөнөөс үдэш хүртэл үр хүүхэд, үүрэгт ажил алба гэсээр өөрийгөө, дотоод сэтгэлээ түр умартсан эрхэм сонсогч таны зав гаргаж заавал сонсох цомгийн тоо нэгээр нэмэгдсэн байна шүү.  Өвөг дээдсийн үнэт соёлын өвийг орчин цагийн хөгжим, байгалийн дуу авиатай хослуулсан гайхамшигт “Ертөнц” цомгоос та өөрийнхөө дотоод ертөнцийг анирдаарай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.232.32) 2025 оны 03 сарын 13

Awesome you should think of soienhmtg like that

1  |  0
Top