Уул уурхай яамнаас зохион байгуулж буй “Coal Mongolia 2013” хөрөнгө оруулагчдын гурав дахь удаагийн чуулга уулзалтанд “Брос Рекордс”-ын “Дэлхий” хамтлаг оролцох гэж байна. Энэ сарын 21,22-ны өдрүүдэд болж өнгөрөх тус арга хэмжээний салбарын шилдгүүдийг тодруулах “Coal Mongolia 2013 Awarding Dinner” дээр “Дэлхий” хамтлаг хөгжмийн зохиолч Г.Ононгийн “Ертөнц” цомгоос Ус, Онгод хэмээх хоёр бүтээлийг тоглох аж. Дашрамд сонирхуулахад энэ удаагийн олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, үзэсгэлэнд 10 гаруй орны 700 гаруй зочид төлөөлөгчид оролцож, “Брос Рекордc”-ын уран бүтээлийг сонирхох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )