Удам дамжсан авъяас

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 22

“Introduction to Nomads” хэмээх “chill out” цомгоороо өөрийн гэсэн сонсогчдын хүрээллийг бий болгож амжсан хөгжмийн зохиолч Г.Ононгийн талаар сүүлийн үед олон нийт ихээхэн сонирхох болсон байна. Энэ нь түүний хоёр дахь бие даасан “Ертөнц” цомог худалдаанд гарсан даруйдаа хөгжмийн хорхойтон, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсантай холбоотой биз.

Шилдэг борлуулалттай анхны цомгоо “Cuthbirth” хамтлагийн нэрийн доор гаргаж байсан хөгжмийн зохиолч Г.Ононгийн хувьд шинэ уран бүтээлээрээ ардын урлагийг орчин үеийн хөгжимтэй хослуулсан энэ  төрлийн хөгжмийн мастер болоод байгаагаа нотлон харуулсан гэхэд нэг их буруудахгүй болов уу. “Уул”, “Ус”, “Нар” гээд “Ертөнц” цомогт орсон гайхамшигтай бүтээлүүдийн эзэн Г.Онон “Боолын гэрээ”, “Намрын синдром”, “Төрийн дайсан” зэрэг 15 бүрэн хэмжээний уран сайхны кино болон “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжгийн хөгжим, “Хайрын гүн хордлого”, “Хамтдаа байвал болох уу?”, “Дурлахаараа би” зэрэг олон сайхан хит дуунуудаараа сонсогчдынхоо сонорыг мялааж байсан билээ.

Сонирхолтой нь хөгжмийн ертөнцийнхөнд өндрөөр үнэлүүлээд зогсохгүй ард түмний дунд “мода” болоод байгаа энэ нууцлаг эрхэм Соёлын Гавъяат Зүтгэлтэн, олноо яруу найргийн хатан хаан хэмээн шагшигддаг Ш.Дулмаа гуайн ач хүү, МУГЖ, дуурийн дуулаач Д.Ганхуягийн хүү юм билээ. Авъяас гэдэг аргагүй удам дамжин “урсдаг” тул залуу хөгжмийн зохиолч Г.Ононгийн чадварыг гайхаад байх хэрэг үгүй болов.

Үнэхээр ч удам дамжсан урлагийн гэр бүл, тэр ч бүү хэл “элит” гээд хэлчихэд эс зөвшөөрөх хүн нэг их гарахгүй энэ гэр бүлээс төрсөн авъяаслаг хөгжмийн зохиолч Г.Ононгийн төрсөн дүү хайрын дууны ханхүү Г.Тэнүүн гэсэн шүү.  Ихэр юм шиг адилхан энэ ах дүү хоёрын авъяас эх ундаргаасаа хэдийн эргээ халин урссан тул сонсогч, фэнүүддээ илүү олон гайхалтай уран бүтээлүүдээр бэлэг барьсаар байх биз ээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.232.27) 2025 оны 03 сарын 13

Hey I am so thrilled I found your webpage, I really found you by accident, while I was browsing on Google for something else, Anyways I am here now and would just like to say kudos for a fantastic post and a all round thrilling blog (I also love the thmgi/deseen), I don’t have time to go through it all at the minute but I have saved it and also included your RSS feeds, so when I have time I will be back to read more, Please do keep up the excellent job.

1  |  0
Top