МАН, МАХН-ын нэгдлийн тухай эрх мэдэлтнүүдийн бас иргэдийн коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 22

Чуулган  завсарласан энэ үед улстөрийн тогоон дахь анхаарал татаж байгаа гол  сэдэв нь МАН, МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэж орох тухай асуудал  байна. МАН-ын удирдлагуудын зүгээс үүн дээр дэмжсэн байр суурьтай хандаж байгаагаа илэрхийлж буй. Харин олон нийтийн хүлээж авч буй хандлага янз бүр байгаа юм. Ингээд эрх бүхий удирдлагууд болоод энгийн ард иргэдийн байр суурийг хамтад нь хүргэе.

Эрх мэдэлтнүүдийн коммент

1.МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн тухайд  “Миний хувьд хоёр нам нэгдэх асуудлыг  талархан дэмжиж байгаа. Тиймээс ч бид МАХН-ын удирдлагуудтай удаа дараа уулзалт зохион байгуулсан билээ. Тэр ч бүү хэл МАХН-ын дарга Н.Энхбаяртай хүртэл уулзсан. Бидний хувьд гуравдугаар сарын 25-н хүртэл бүх намын үүрээр санал асуулга явуулах бөгөөд хамгийн өндөр рейтингтэй хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх болно. Ер нь хоёр нам нэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх ёстой гэж үзэж байгаа” хэмээн хэвлэлийнхэнд ярьсан.

2.УИХ-ын гишүүн С.Бямбацогт ч хэвлэлд өгсөн ярилцлагадаа дэмжиж буйгаа илэрхийлээд байгаа. Тэр хэлэхдээ МАН, МАХН-ын үзэл баримтлал нэг. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн зүүн төвийн үзэл баримтлалтай намууд шүү дээ. Олонхийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Ардчилсан нам бол өөр. Амь амиа бодоорой гэдэг үзэл баримтлалтай..Намуудын үзэл баримтлал, үнэт зүйл нь юу вэ гэдгээ ялгаруулж харагдуулж байж дэмжигчдийн тоогоо нэмэх ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд намууд дандаа зүүн төвийн үзэл баримтлалаар явсан. Тиймээс АН, МАН хоёр ялгагдахаа байсан. Үүнээс болоод намуудын нэр хунд унаж байна гэж өгүүлжээ.

3. МҮАН-ын дарга М.Энхсайханы тухайд МАН, МАХН нэгдэх эсэхийг харзнаж байна гэсэн. Мөн тэрээр бид МАХН-тай нийлж сонгуульд орж байж амжилт гаргасан. Бүлэгтэй болсон гэдгээ ч хүлээн зөвшөөрч буй.

4.Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн  “-МАН, МАХН хоёр нэгдвэл сайн шүү дээ. Би угаасаа аль ч улс төрийн намыг салж бутрахыг сайшаадаггүй. Салж бутарсны дараа орон зайг нь хэн нэгэн л эзэлнэ ш дээ. Аль нэг үндсэрхэг үзэлтэн нь юм уу, аль эсвэл нэг нам шинээр байгуулагдаад орон зайг нь эзэлнэ. Тийм учраас одоогийнхоо байгаа хэмжээнд намуудын төлөвшил яваасай л гэж боддог. Хагарч бутраад хүч нь сарниад байх нь улс төрийн төлөвшилдөө сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй төрийн төлөвшилд ч сөрөг нөлөөтэй. Тийм болохоор гарал угсаа нэгтэй хоёр намыг нэгдэнэ гэвэл дэмжинэ хэмээн хэвлэлд ярьсан байна.

Иргэдийн коммент

1.Монголчууд түүхэндээ /миний мэдэхээр/ 2 удаа эмгэнэлт байдалтай учирч байв. 1.Манжид дагаар орж ах дүү Ойрад түмнээ хомроголон устгахад гар оролцов. 2.Ардчилсан хувьсгалаас хойш хуучин коммунистуудад төрийн эрхийг 20 жил алдаж улс улс орноо авилга, хулгайн үүр уурхай болгов. Ахиж ийм муу зүйл битгий тохиогоосой.Олон түмэн эрх биш өөрсдийн нь эрх чөлөөг, амьдралыг хулгайлж байсныг мэддэг болсон байлгүй.

2.АН, МАХН хоёр  Засаг байгуулаглахдаа ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж орно гэж гэрээ байгуулаагүй билүү?

3. Намыг салгасан хүн бол Хүрэлсүх шүү дээ. Хүлээн зөвшөөрөөд ЕНБД-аас огцорсныг бүгдээрээ л харсан. Энэ 2 намын лидер нь сүүлийн 20 жилд Н. Энхбаяр мөнөөс  мөн. Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс ганц өрсөлдөх хүн нь энэ хүн байсан.Одоо бол чадахгүй.

4. МАХН, МАН, АН, МҮАН бүгдээрээ нэгдээд МАХАН болцгоое. Хэрэлдээд хэрэггүй дээ хүүхдүүдээ. Бүгдээрээ нэгдээд Ард түмнээ шулцгаая.

5. Нэгдэх гэхээсээ эвсэх нь зөв. Эвтэй байхдаа хүчтэй гэдгийг бүх хүмүүс ойлгох хэрэгтэй,

6.Энэ шинэчлэлт өөрчлөлт нэрийн дор төр улсыг самарч дураараа дургиж хоосон чалчсан хийрхсэн анархистуудыг хязгаарлахын тулд Ардын нам, Хувьсгаль нам хоёр нэгдэх хэрэгтэй.

7.Таарсан 2 таар шуудайнууд (МАН+МАХН=МАНгарууд) хурдхан нэгдээд Монголоос минь бүрмөсөн далд орвол таарна. Та нар тэртээ тэргүй сөнөж мөхөх цорын ганцхан хувь зохиолтой амьтад шүү дээ............

8.МАН  намын хэдэн луйварчид МАХН-тайгаа нэгдэхгүй бол бүгдийнх нь луйвар илрээд бүгд шоронд явж дууслаа. Хурдан нэгд.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top