СХД-ийн Онлайн төлөөлөгч Н.Дашдаваа: Онлайн парламентыг олигарх, мөнгөтэй хүмүүс худалдаж авах санаархал байх нь тодорхой

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 07

Монгол Консерватив намын дарга Н.Дашдаваа саяхан Онлайн парламентийн Сонгинохайрхан дүүргийн төлөөлөгч болсон юм. Түүнтэй энэ тухай ярилцлаа.

 -Онлайн парламентийн тухай хүмүүс өөр өөрийн­хөөрөө ойлгож, харж байна?

 -Манай улсад цахим ертөнцтэй байнга холбоотой байж чаддаг нэг сая гаруй хэрэглэгч байна гэсэн тоо баримт бий. Тэнд хүмүүс өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, бусадтай санаа бодлоо солилцож байна. Онлайн парламент эдгээрийн нэгэн хэсэг нь.

 -Facebook, Twitter-ээр санал бодлоо илэрхийлж хэлэлцдэг, мэтгэлцдэг. Үүнээс ялгарах ач холбог­дол, үүрэг оролцоо байгаа байх?

 -Хүмүүс цахим ертөн­цөд өөр өөрийн санаа бод­лоо илэрхийлээд, хэлэл­цээд л байдаг. Маш олон хэрэгтэй санал, санаач­лага тэнд хоосон цацаг­даж өнгөрдөг байж бо­лохгүй. Тэр бүхнийг нэгт­гэж бод­лого, хөтөлбөр бо­ловс­руулж, боломжтойг нь аль нэг шатны шийдвэрт тус­гуулахаар энэ ажлыг эхлүүлсэн.

-Улс төрчид, сайд, дарга нар бас цахим ертөнцөд асуудал дэгдээ­гээд байдаг нь хэр зөв юм бол?

-Би түүнийг зөв та­лаас нь хардаг. Эрх мэ­дэлтэй, шийдвэр гаргах түвшний хүмүүс хэлэлцэх гэж байгаа, шийдэл хай­сан асуудлаа цахим ертөн­цөд гаргаж тавьдаг. Хү­мүүс тэрийг нь тал талаас нь хараад өөрсдийнхөө санаа бодлыг илэр­хийл­дэг. УИХ-ын гишүүн, сайд дарга нартай уулзах гээд чадахгүй хаалга мөргөөд буцдаг биш, цаг хугацаа алдахгүй шууд л санаа бодлоо илэрхийлж байгаа нь сайн хэрэг. Өнөөдөр энэ асуудалд байгаа гол дутагдал нь хариу холболт байхгүй байна. Иргэний санаа бодлыг шийдвэртээ яаж тусгасан, яагаад тус­гаагүй болох тухай хариу холболт байхгүй. Энэ дутагдалтай сул талыг нь нөхөхөд цахим засаглалын оролцоо их юм.

 -Хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангахад ч үүргээ биелүүлэх байх?

 -Онлайн засаглалыг байгуулсан нь хэвлэлийн эрх чөлөөний асуудалтай нэг талаараа холбоо­той шүү. Хэвлэлийн эрх чөлөө бол аль нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэн нийтлэх байдлын тухай гэхээс илүүтэйгээр иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө байх ёстой. Тэр ч утгаараа ца­хим засаглал онлайн хэ­рэглэгч болсон нэг сая гаруй Монголчуудын хэв­лэн нийтлэх, үзэл бод­лоо чөлөөтэй илэрхийлэх, тэр бүхнийг нэгтгэж, олны санаа бодлыг төр, засгийн шийдвэрт хүргэх ач хол­богдолтой, үүрэгтэй.

 -Тойрог хариуцсан төлөөлөгч сонгосон байна. Үүрэг хариуцлагынх нь тухай тодруулаач?

 -Үндсэн хоёр үүрэгтэй. Нэгдүгээрт, тойрог ха­риуц­сан төлөөлөгч тухайн тойр­гийн асуудлыг нэгт­гэж, түүнийг шийдвэр­лүүлэх талаар ажиллах. Хоёрдугаарт төр засгийн гаргах гэж байгаа за­хи­рамж, шийдвэрийн тухай иргэдийн санаа бод­лыг нэгтгэн холбогдох хү­мүүс, байгууллагуудад нь өргөн барих, тусгуулахын төлөө ажиллана.

-Иргэний санаачлага уу. Төсөв хөрөнгө нь аль нэгэн төсөл, хөтөлбөр, гаднаас санхүүжиж байгаа юу?

-Өнөөдөр манай улсад маш олон төсөл хөтөлбөр хэрэгждэг болжээ. Тэдэн­тэй битгий хольж ойлгоорой. Манай онлайн засаглалыг төрөөс болоод төсөл хөтөлбөрөөс санхүүжүүлэх ямар нэгэн хууль эрх зүйн орчин байхгүй. Санхүүжилтыг санаачлагчид хариуцаж байна. Тэгээд ч энэ үйл ажиллагааг явуулахад цаг зав, сэтгэл л хэрэгтэй. Тийм их хөрөнгө санхүү шаардаад байх зүйлгүй.

 -Сүүдрийн Засгийн газрын шинэ хэлбэр гэж ойлгож болох уу?

 -Энэ ажлыг улс төржүүлэмгүй байгаа юм. Иргэний төлөөллийн бай­гууллага. Намууд хөтөл­бөрөө боловсруулахдаа ч иргэдийнхээ дуу хоолойг сонсдог гэдэг байдлаар асуудалд хандах хүмүүс ч байна. Гэтэл яг үнэндээ “Монгол хүн 2020”, “Ард түмнээ сонсъё” аянууд малгай нь томдчихсон байсан. Голцуу хэдэн на­мын гишүүдээ цуглуулж, уулзаад л өнгөрдөг. Он­лайнд байгаа хүмүүс бол өөрсдийнхөөрөө асуудалд ханддаг. Уурлана, бу­хим­дана, шүүмжилнэ, буруут­гана, зөвтгөнө янз бүрээр л санаа бодлоо илэр­хийл­нэ. Тийм ч учраас харь­цангуй олны санаа бодлыг илэрхийлж чадах шударга талбар болж чаддаг.

-Улс төрчид, том биз­менүүд өөрсдийн лоббигоо хийх талбар болгож болох эрсдэл байхгүй гэх баталгаа байна уу?

-Бид энэ эрсдлийг тооцож үзсэн. Аль болох тийм байдал гаргахгүй байх талаас асуудалд хандаж байна. Онлайн засаглалын төлөөлөлд олон намын төлөөлөл бий. Бид анхны хуралдаа­наа­раа дүрмээ баталсан. Энэ дүрмэнд аливаа асуудалд улс тө­рийн байр суурь илэрхийлэхийг хориглоно гэсэн. Улс төрийн нө­лөөлөл тогтох аюултай. Олигархи, мөнгөтэй хүмүүс худалдаж авахыг санаар­хах санаар­хал байх нь тодорхой. Ир­гэ­дийн дуу хоолой болохыг хүссэн 33 төлөөлөгч ийм зүйлд ав­тахгүй гэсэн гэрээнд га­рын үсэг зураад ажиллаж эхэлсэн. Гэрээ, дүрмээ биелүүлж ажилла­на гэдэгт итгэлтэй байна.

 -Төлөөлөгчийг сонгох сонгууль анх удаа боллоо. Ямар арга хэлбэрээр явуул­­сан бэ. Хүссэн бүхэн нэрээ дэвшүүлж чадсан уу?

 -Онлайн засаглалын төлөөлөгчөөр сонгохоор хүний нэрийг дэвшүүлж болно. Өөрөө өөрийнхөө нэрийг ч дэвшүүлэх боломжтой. Энэ удаагийн сонгуульд 590 гаруй нэр дэвшигч оролцсон. Санал хураалт хоёр өдөр үргэл­жилсэн. Миний тухайд зургаан мянга гаруй хүний санал авсан байсан. Эд­гээ­рээс нэг мянган 28 хүн Сонгинохайрхан дүүр­гийн төлөөлөгчөөр сонгох санал өгсөн. Тиймээс он­лайн засаглалд Сонгино­хайрханчуудыг төлөөлж оролцож байна.

 -Хэдий хуга­цаагаар засаглалд тө­лөөлөх вэ?

 -Биднийг УИХ-ын ги­шүүд шиг дөрвөн жилийн хугацаатай сонгоогүй. Тө­лөөлөгч зургаан сарын хугацаанд ажиллана. Зур­гаан сарын дараа онлайн хэрэглэгч сонгогчдоосоо үнэлгээгээ авна. Хэр сайн ажилласаны рейтинг тогтоох судалгаа явуулна. Өндөр үнэлгээтэй нь буюу нийт төлөөлөгчдийн 30 хувь нь ротацид орно.

 -Төлөөлөгч зөвхөн ца­хим ертөнцөд ажиллах уу?

 -Үгүй, энэ бол нээлт­тэй асуудал. Төлөөлөгч тухайн хариуцсан дүүрэг дээрээ болж байгаа олон нийтийн хурал зөвлөл­гөөн, хэлэлцүүлэгт орол­цож, тэнд гарч байгаа санаа оноог судлах хэрэгтэй. Гэхдээ энэ нь тухайн төлөөлөгчийн өөрийнх нь сонголтын асуудал. Хэдий чинээ асуудалд олон талаас нь хандаж чадна тэр хирээр л ажил нь амжилттай, үр дүнтэй болох нь мэдээж.

 -Онлайн засаглалын төлөөлөгч болохын эцсийн зорилго, ашгийг хэрхэн харж байна?

 -Би бусадтай адилхан зөвхөн олны төлөө гэж худал хэлэхгүй. Даш­даваа гэдэг хүнд олон нийттэй харилцаж, тэдний санаа бодлыг сонсох шаардлага байгаа болоод л би үүнд цаг заваа зарцуулж байгаа.

 -Онлайн засаглалын хурлын даргаар хэнийг сонгосон бэ?

 -Хурлын дарга гэж нэг хүнийг онцгойлон сонгоогүй. Төлөөлөгчид долоо хоногийн бямба гарагт хуралдана. Ээлжлэн хурлаа даргалах журамтай.

 -Яагаад таныг Сон­гино­хайрханд төлөөлөг­чөөр сонгосон бэ?

 -Би Сонгинохайрханд 2000 оноос хойш амьдарч байна. Иргэдийн нийтийн хурлын дарга, Ардчилсан Залуучуудын холбооны даргаар зургаан жил ажилласан. Энэ хугацаанд тодорхой хүмүүс таньдаг болсон байх.

 -Ардчилсан намын за­луу халаа яагаад шинэ нам байгуулаад өрх тусгаар­лав?

 -Болохгүй зүйлийн дэр­гэд болж байна гээд нүдээ аниад суугаад байх нь хувь хүний итгэл үнэмшилд минь таарахгүй байсан. Хүнийг, намыг муулахаас илүүтэй шүүмж­лэх өөр асуудал байдаг. Тийм ч учраас итгэл үнэмшил нэгтэй залуус­тайгаа нэгдээд өн­гөрсөн аравдугаар сарын 23-нд намаа бүртгүүлсэн.

 -Бас л нэг жижиг нам нэмэгдэж байгаа юм байна гэх байх даа хүмүүс?

 -Манай нам Монгол Улсад 22 дахь нам болж бүртгүүлсэн. Шинэ намыг жижиг нам гэж хардаг. Гэхдээ бидэнд бусдын жишгээр явах шаардлага байхгүй. Хөрөнгө мөнгө­нөөсөө болдог уу, арга ажиллагааны хувьд на­мууд улс төрийн сонгуу­лиас бусад цагт зогсонги болдог нь үнэн. Нийгмийн зарим хэсэг нь хоёр том намтай зэрэгцэж үйл ажиллагаа явуулах нь илүүц хэрэг гэж ойлгодог нь ч бий. Бидний хувьд улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт орох ёстой гэдэг байр суурьт хатуу байдаг. Намууд хатуу гишүүнчлэлгүй байх нь зөв. Намуудын үзэл баримтлал ялгаатай байх, тэр тусмаа ард түмэнд мэдрэгддэг байх ёстой. Өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа намуудын ихэнх нь социал демократ, либерал үзэл баримт­лалтай байх жишээтэй. Шинэ хуулиар энэ асууд­лыг зохицуулах шаардлага зайлшгүй тулгарч байна. Бүгд ижилхэн үзэл ба­римтлалтай атлаа тус тус­даа үйл ажиллагаа явуулж олныг төөрөгдүүлдэг байж болохгүй. Үзэл баримтлал нь тодорхойгүй байх нь үйл хэрэг нь тэр хэрээр тодорхой биш байна. Эр­гээд хариуцлага нь ч то­дорхойгүй байдал өнөөд­рийн улс төрд давамгайлж байна.

 -Намуудын мөрийн хө­төлбөрт үзэл баримтлалын өнгө төрх харагддаггүй?

 -2008 оны мөрийн хөтөл­бөрүүдийг харвал АН, МАН хоёр намд ямар ч ялгаа байдаггүй. Яг үүн шиг намын гишүүнээр элсэх, сонголт хийх нь ч ээлж дараалсан, хэн нэг­нийгээ дагасан байдалтай байна. Өмнөх сонгуульд АН-д өгсөн, одоо Ардын намд өгчихье гэдэг. Эгч нь үүрийн дарга хийдэг бол тэр намд элсдэг ч юм уу. Ийм л байдлаар намын өдөр тутмын үйл ажил­лагаа явж байна.

-Хар дэвтрийн тухай санал танай нам гаргаж ирсэн байсан. Тэр тухай дэлгэрүүлээч?

-Сүүлийн үед олны дунд яриа, шуугиан болоод өнгөрчихөж байгаа тендер, хувьчлал, авилгал хээл хахууль зэрэг асуудлуудыг бид хар дэвтэрт бүртгэх ёстой гэж үзэж байгаа юм. Жишээ нь саяхан боллоо. Сангийн сайд байсан, УИХ-ын дэд дарга нь татваргүй бүсэд данстай байсан, тэр тухайгаа хө­рөнгө оруулгын мэдүүлэг­тээ мэдүүлээгүй тухай асуудал. Энэ мэт олон асуудлыг багтаа­сан хар номыг гаргах ёстой.

 -Удахгүй болох гэж байгаа Ерөнхийлөгчийн сонгуульд танай намд ямар байр суурьтай оролцох вэ. Аль нэг намаас нэр дэв­шигчийг дэмжих үү. Ажиглагчийн байр сууринд байх уу?

 -Бид нэр дэвшигчийг их сонирхож байна. На­мын гишүүнлэл гэхээс илүү нэр дэвшигч хэн байх нь Ерөнхийлөгчийн сон­гуульд хамгийн чухал шалгуур гэж харж байгаа.

 -Намын санхүүжилт хамгийн чухал, хэцүү асуудал шиг байгаа юм. Та бүхэн энэ асуудлаа яаж шийдэж байна?

 -Бодлогын зөвлөлийн гишүүдийн татвараар явж байна.

 -Дээрх асуултыг асуух болсон шалтгаан нь танай нам Ерөнхийлөгчийн сон­гуульд аль нэгэн нэр дэв­шигчийг дэмжих нь мөнгө, санхүүтэй холбоотой байж болох юм гэсэн хардлага байна?

 -Аль нэгэн намаас нэр дэвшигчийг учиргүй да­гаад давхиад байхгүй нь мэдээж. Санхүүжилтэнд бид их болгоомжтой ханд­даг. Намын гишүүдээс ирж байгаа санхүүгийн эх үүсвэрт хяналт тавьдаг санхүүгийн зөвлөл ажил­лаж байна. Нэг хүнээс их мөнгө авахаас илүүтэй олон гишүүдээс бага багаар мөнгө цуглуулах нь зөв гарц. Ингэж чадвал нэг хүнийг, хэсэг бүлэг хүний эрх мэдлийн төв­лөрөл үүсгэхгүй байх сайн талтай. Тэгээд ч улс тө­рийн нам бол санхүүжилт хаанаас орж ирж байгаа, хаашаа зарцуулж байгаа нь маш тодорхой байх ёстой. Энэ л зарчмаар ажиллаж байна.

 -Ерөнхийлөгчийн сон­гуультай холбоотой дахин нэг асуулт байна. Онлайн засаглалын хувьд нэр дэвшигчийг дэмжсэн ямар нэгэн үйл ажиллагаа явуулах уу?

 -Бид засаглалын­хаа үйл ажиллагаанд улс төрийн ямар нэгэн оролцоо байлгахгүй байхын төлөө ажиллана. Дашдаваа гэдэг хувь хүн намынхаа байр сууриас, өөрийнхөө итгэл үнэмшлээр улс төрийн үйл ажиллагаанд оролцож болох ч онлайн засаглалын төлөөлөгчийн нэрийг ашиг­лан оролцож болохгүй. Онлайн засаглалаас улс төржсөн шийдвэр гарахгүй.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganaa(202.55.183.38) 2013 оны 05 сарын 08

Sain zaluu baigaa um. Tuushtai. Humsaa nuusan nuhudiig bodohod uuriinhuuruu yavaa zaluu shuu. Demjij baina.

0  |  0
Ganaa(202.55.183.38) 2013 оны 05 сарын 08

Sain zaluu baigaa um. Tuushtai. Humsaa nuusan nuhudiig bodohod uuriinhuuruu yavaa zaluu shuu. Demjij baina.

0  |  0
irgen(202.179.20.219) 2013 оны 05 сарын 07

Hol yavahgui l dee.olon jil ingej guij bgaam.gem ni deeshlehgui yum.bas alga bolchihguimaa hehe.

0  |  0
Dashdavaa(112.72.12.57) 2013 оны 05 сарын 07

175.223.17.91 chinii code iig olohohod amarhan shuu hu. amniihaa zorgooe bur bur. hun muuldag hun uuuriiguu muulj biagaa gej medehuu.

0  |  0
Áààòàðñ¿ðýí (203.91.117.4) 2013 оны 05 сарын 07

øóäðàãà ¿íýí áàéæ ÷àäàõ þì áîë ÿìàð ÷ àñóóäàëä õóäàëäàãäàõ ¿çýë áîäîëîîñîî óðâàõ øààðäëàãà ãàðàõã¿é ýõ îðîí÷îîð àñóóäàëä õàíäàæ áàéãàà õ¿ì¿¿ñèéã èðãýä õààíà ÷ äýìæèõ íü ìàø òîäîðõîé õàðèí ýíý öàõèì ïàðëàìèíòèéí ýðõýì ãèø¿¿ä çºâ àæèëàæ îäîîãèéí Èõ õóðàë Çàñãèéí ãàçàðûí àëäàà îíîîã õóðöààð ¿íýí çºâ õàíäàæ ãýìýý íü õýí÷ òà íàðûã õàðèí äýìæèíý áàãàíóóðààñ áè÷èæ áàéíà òà íàðò àìüæèëò õ¿ñèå õàìòàð÷ àæèëàõ áîëíî ¿çýë áîäîë íýã áàéíà

0  |  0
Dashdavaa(112.72.12.108) 2013 оны 05 сарын 07

Muulj baigaa humuust bayarlalaa. Il garaad ir. Tegvel chi er hun.

0  |  0
.....(175.223.17.91) 2013 оны 05 сарын 07

Ugaasa tom tom shadag boojgoo bgm hudlaa heleed humuusees mongo zeelne tegeed ogoogui ni bjl bgaa enenii nam gj yu bhw govi altain tonhiliihnoos gologiig asuu suraggvi batsaan hulgaich

0  |  0
эх оронч(202.9.47.130) 2013 оны 05 сарын 07

хөөрхий хэдэн төгрөг олох гээд сэдэл өгч байгаам байх даа мөнгө олох гэж бүр тавилтай жүжиг зохиочих юмаа

0  |  0
эх оронч(202.9.47.130) 2013 оны 05 сарын 07

хөөрхий хэдэн төгрөг олох гээд сэдэл өгч байгаам байх даа мөнгө олох гэж бүр тавилтай жүжиг зохиочих юмаа

0  |  0
dfj(202.55.182.82) 2013 оны 05 сарын 07

zindaa zuv ym sedjee amjilt

0  |  0
nairuulagch(112.140.66.113) 2013 оны 05 сарын 07

Ene dur oroo busgai tsag ued hooloo olj ideh gej baigaal er hun...

0  |  0
nairuulagch(112.140.66.113) 2013 оны 05 сарын 07

manai jujigchid mash sain beltgel hiij baigaa...

0  |  0
больж үз(183.81.169.21) 2013 оны 05 сарын 07

дүрдээ итгэчихсэн гар уу энэ чинь

0  |  0
Top