Онлайн парламентийн төлөөлөгч Б.Энхбаяр: ”НӨАТ-ийн босгыг 200 сая төгрөг болгох нь зайлшгүй олны анхаарал татсан асуудал”

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 09

УИХ-ын нэр бүхий долоон гишүүний санаачилсан НӨАТ-ын босгийг 200 сая төгрөг болгож нэмэгдүүлэх хуулийн төслийг өнгөрсөн гуравдугаар сарын эхээр УИХ, Засгийн газрын хуралдаанд өргөн барьсан боловч дэмжлэг аваагүй билээ.

Өнөөдөр /өчигдөр/ хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэвлэлийн бага хурал хийж уг хуулийн төслийг Онлайн парламентаар хэлэлцүүлж ард түмний санал дэмжлэгийг авч олны анхааралд хандуулах шаардлагатай гэж мэдээлсэн.

Дорнод аймгийн Онлайн төлөөлөгч Б.Энхбаяртай энэ талаар ярилцлаа.  

- Хоёр долоо хоногийн хугацаанд санал авч амжих уу?, Жинхэнэ татварын дарамтад байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгч, бизнесменүүд энэ хэлэлцүүлэгт оролцох боломж нь хэр байгаа вэ?
- Монгол улсад Онлайн орчинд сая орчим хэрэглэгч бий. Тэр тусмаа мэдээллийг  байнга хайж өөрийнхөө байр суурийг илэрхийлж байдаг нийгмийн идэвхитэй хэсэг цахимд л байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын долоон гишүүний санаачилсан НӨАТ-ын хуулийн төслийг Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн жагсаалтад оруулалгүй, дарсан байна. Засгийн Газрын зүгээс энэ хуулийг дэмжих боломжгүй гэдэг саналаа өгчээ.  Өөрөөр хэлбэл энэ санаачлага олон нийтийн анхааралаас гарсан, хязгаарлагдмал байдалд орсон. Тиймээс энэ асуудлыг Онлайн парламентаар зайлшгүй хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн.

- Хэлэлцүүлсний үр дүн нь яаж харагдах вэ?
- Манай улсад 60 гаруй мянган аж ахуйн нэгж улсын бүртгэлд бий. Идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг нь 40 мянга юм байна. Үүнд зөвхөн аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг яриагүй. Үүний цаана улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, аж ахуйн нэгжид тулгарч  буй дарамт ачааллыг багасгах, татварын байгууллагад байгаа хүнд суртал, хээл хахууль, авилгалыг үгүй байх гээд бүхий л салбар, иргэдийг хөндсөн асуудал. Энэ асуудлыг олон талаас нь авч үзээд Онлайн парламентаар хэлэлцүүлэхээр болсон.

Нэгдүгээрт нийт татварын орлогын дөнгөж гуравхан хувийг бүрдүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-т хамааралгүй болгоно. Татварын орлогын 97 хувийг бүрдүүлж буй улсын төсвийн хүнд ачааг үүрч байгаа хэсэг хэвээрээ үлдэнэ. Гуравхан хувийн орлогийг бүрдүүлж байгаа хэсэг  тухайлбал, 36 мянган аж ахуйн нэгж энэ санаачилсан хуулийн үйлчлэлд багтаж НӨАТ төлөгч биш болно гэсэн үг.

Ингэснээр татварын  ачаалалыг нийгмийн баялгаас бага хүртэж байгаа хэсгээ дэмжсэн зарчимд шилцжүүлэх, дундаж давхаргыг дэмжих бодлоготой уяна гэсэн үг. Харин нийгмийн баялагаас илүү их хүртэж байгаа нь тэр хирээр бас нийгмийн хариуцлагыг илүү үүрч, хамтдаа үүрэх зарчимын асуудал бас хөндөгдөнө. 

- "НӨАТ"-ийн босгыг өөрчлөх тухай асуудал олны анхааралыг нэлээд татах байх. Иргэд ямар байдлаар санлаа илэрхийлэх вэ?
- Манай Онлайн парламент нээгдээд долоо хонож байна. Онлайн орчинд бол www.zindaa.mn сайтад онлайн дэд бүтэц маань суурилж байгаа. Энэ хугацаанд нийтдээ 100 асуудал  хэлэлцүүлэхээр иргэд санал гаргажээ.

Хамгийн олон санал авсан таван асуудлыг хэлэлцүүлгэд бэлтгэж байна. Энэ асуудлын тухайд УИХ-ын гишүүдийн албан ёсоор өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлж байгаараа илүү онцлог. Тиймээс холбогдох хуулийн төсөл, тооцоо судалгааг хэлэцүүлэгийн хэсэгт байршуулсан. Үүнд иргэд чөлөөтэй оролцож байр сууриа илэрхийлэх боломжтой.

Дэмжиж болно, буруу гэж болно. Өөр хувилбаруудыг гаргаж болно. Энэхүү ирүүлсэн санал бүрийг Онлайн парламентийн ажлын хэсэг анхааралтай тэмдэглэж нэгтгэнэ. Нөгөө талаар Онлайн дэд бүтцээрээ дамжуулж онлайн гарын үсэг цуглуулах ажил зохион байгуулна. Өөрөөр хэлбэл дэмжиж байгаа, дэмжихгүй байгаа гэдэгт гарын үсэг цуглуулах юм. Товчхондоо ЛАЙК дарна л гэсэн үг л дээ.

Үүний үр дүнд хэчнээн иргэд энэ хуулийн төслийг зөв гэж үзэж байгаа юм, УИХ нэн даруй авч хэлэлцэх шаардлагатай юу гэдэг талаарх иргэдийн байр суурь тодорхой болно. Богино хугацаанд олон хүнээс санал авагдаж, хэлэлцүүлэгт орох боломжтой. 

- 36 мянган аж ахуйн нэгжийг НӨАТ-аас хамааралгүй болголоо гэхэд сар, жилд төлж буй 82 тэрбумын алдагдал гарах юм биш үү?
- Эдийн засаг дах мөнгөний эргэлт хэдий чинээ хурдтай эргэнэ төдий чинээ эдийн засгаа тэтгэдэг. НӨАТ-ын босгыг 200 сая хүртэл авахгүй гэснээр 80 гаруй тэрбум төгрөг алдчихлаа гэж харж болохгүй. Энэхүү 80 гаруй тэрбум төгрөгийг төлж буй жижиг дунд бизнес эрхлэгчид татварт өгөх энэ мөнгөөр бизнесээ өргөжүүлэх, тэлэх, үйлчилгээгээ сайжруулах, мөнгөнийхөө эргэлтийн санг өсгөх гээд олон боломж нь нээгдэж байна гэсэн үг.

Нэг талаар төсвийн орлогийг багасгаж байгаа юм шиг харагдаж байгаа ч нөгөө талдаа  мөнгөний эргэлтийн үр дүнд дахин бусад хэлбэрээр төсвийн орлогын бааз тэлэх боломж байгааг үгүйсгэж болохгүй.

Ц.Баяр

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БИД(182.160.18.164) 2013 оны 05 сарын 26

ДЭМЖИЖ БАЙНА.ХУРДАН БАТЛАХ ХЭРЭГТЭЙ

0  |  0
soyoloo(122.201.18.12) 2013 оны 05 сарын 21

200 say demjij bna hurdan ene asuudlig shiidej ugnuu ? biznesee ard tumende heretei sain uild zoriulj urgujuulmer bna daanch tatvarin daramt uneher tom ? dal

0  |  0
mdyj(182.160.8.158) 2013 оны 05 сарын 13

bugd tatvar tuluhgui sanaatai aan nuat tulugch bish bolchvol urt hugtsaandaa bid uursduu hohirn doo tatvariig jinhene nuuh shig bolno biz tsaad tomchuud chin

0  |  0
mdyj(182.160.8.158) 2013 оны 05 сарын 13

za nuat gedeg chin neg taldaa orlog zarlagiig hyanah zorilgoor anh uussen gej sonsson yum bna herev 200 say bolgood ihenh nuat tulugch bish bolchvol tatvariin sestem nurah bailgui dee zugeer tuilsherlgui 10 sayg 50 say bolgovol l hangalttai er n tatvaraa tuluhgui avhaa l bodtsgooh yum

0  |  0
д.Отгонбаатар(122.201.18.212) 2013 оны 05 сарын 12

шудлага ёс буй болно дэмжиж байна

0  |  0
heregtei(122.201.18.1) 2013 оны 05 сарын 10

200 say bolgox n jijig dund business erxelj bui bux xumuust mash chuxal xeregtei ba shu!de ydaj l ajilchdiin tsalinga nemex bolomjtoi bolno

0  |  0
demjigch(103.9.89.226) 2013 оны 05 сарын 10

ixeer demjij baina

0  |  0
zochin(124.158.125.15) 2013 оны 05 сарын 10

mash iheer demjij bna huulia zaaval batluulaarai amjilt hvsie mash olon AAH ene huuliig chin batlagdahiig hvleej baigaa shvv

0  |  0
gan(202.21.112.83) 2013 оны 05 сарын 10

uuniig demjij bnaa.jijig AAH uud bid chin une oldostoo haraad 100 ailiin bmd-ees umaa abdag ted harin HUAT padaan ugduggui shdee.bosgoo 200 say-d hurgesen ch bid chin ter hemjeegeeree tatbart AANOAT-aa ugnu shuudee

0  |  0
Chimeg(203.194.114.140) 2013 оны 05 сарын 10

Yum hiij buteej baigaa humuus n tatvariin daramtand orood baina.harin naimaa hiij baigaa humuus ulsad tatvar tolohgui baina shuun dee.Ted naraas NOT padaan avch chaddaggui shuu dee.NOT 200saya bosgo tavih . oriig tegleh ene huuliig demjij baina.Ene huviin jijig dund kompaniud chin olon huniig ger buliin hamt tejeej baina shuu dee!Bayarlalaa!

0  |  0
mongol(203.91.118.162) 2013 оны 05 сарын 09

huuliin tusliig buren demjij bna 200 say boloh uneheer ahsigtai uls ornii ediin zasagt uuniig dagaad tatvariinhnii daramt shahalt***********bagasna aj ahuin negjuud unen zuv medeelee uguh geed olon taliiin iiereg ur duntei

0  |  0
Darima(59.6.224.202) 2013 оны 05 сарын 09

Дэмжиж байна. Хууль нь батлагдана гэж бодож бна. Амжилт

0  |  0
zochin(202.179.20.235) 2013 оны 05 сарын 09

MANAID NAIMAA HIIJ BGAA HYATAD HUMUUS TATWAR TOLOHGUI BGAAG GAIHSAN YAGAAD TED TATWAR TOLDOGGUI WE

0  |  0
zochin(202.179.20.235) 2013 оны 05 сарын 09

ESWEL YAG ODOONOOS BUGDIIG TEGLEED NEG ZEREG BUGD TATWAR TOLDOG BOLCHUUL SHUDRAGA BOLNO

0  |  0
zochin(202.179.20.235) 2013 оны 05 сарын 09

TATWARIIG HARIN BUGD TOLDOG BH HEREGTEI DUNDAJ COMPANIUD TATWARIIN ACHAAG UURCH BNA

0  |  0
zochin(202.179.20.235) 2013 оны 05 сарын 09

NOAT-g bugd tolohgui bol tatwar tolj bgaa aj ahuin negjid l hohiroltoi 100ail modnii zahuud noat tologch bish baidag n barilgiin companyd hundrel uchruuldag materialiin unend dawhar tatwar tololt boldog

0  |  0
Top