Хөлжсөн бас хөөгдсөн гэх У.Барсболдын тухай комментууд

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 09

МАХН-ын томчууд Гадаад харилцаа, сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга У.Барсболдыгоо намаасаа хөөчихөж. Харин У.Барсболд эрхэм өөрийгөө хөөгдөх ёсгүй гэж үзээд байна. “Коммент” булан У.Барсболдыг онцоллоо.

-Байгаль орчны сайд гэхчлэн өндөр албан тушаалуудыг хашиж явсан түүнийг Н.Энхбаярын хүн гэх тодотгол дагадаг. МАН-ыг орхин МАХН-ыг сонгоход нь ч тэгж хүлээж авах хандлага давамгайлж байв.

-Харин тэрээр МАХН-ын нэрийг өөрчилж МАН болгосон түүхийг  улс төр гэж үздэг. Тэрээр  намын нэрийг өөрчилснөөр гишүүдийг талцуулан хувааж, нам   нь ялагдал хүлээнэ гэж үзэж байжээ.

-Тэрээр МАХН-д элсэх болсноо “Ил тод байдал, шударга ёсыг хайж очсон. Мөн тус намын гишүүд, улстөрчид нь нийгэмд зөв харагдаж, ойлгогдох хүмүүс байна гэж бодсон. Тэдэнтэй олон жил хамт ажилласан зэргээ бодолцсон. Үүний дотор Н.Энхбаяр дарга ч орно.” хэмээн хэвлэлд ярьжээ.

-Энэ оны гуравдугаар сард болсон намын Бага хурлаас түүнийг намын Гадаад харилцаа, сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн даргаар сонгосон.  

-Харин өөрийг нь намын гишүүнээс хассан тухай шийдвэрийг Гүйцэтгэх товчоо нь  гаргасан нь МАХН-ын дүрмийн олон заалтыг ноцтой зөрчиж байна гэж үзээд зохих журмын дагуу гишүүний эрхээ хамгаалуулахаар Хяналт, ёс зүйн дэд хороонд гомдол гаргажээ.

-Тэрбээр МАХН-ын дүрэмд гишүүнийг намаас хасах тухай, тэр тусмаа энэ шийдвэрийг Гүйцэтгэх товчоо гаргах тухай ямар нэгэн заалт байхгүй. Мөн гишүүнээс хасах тухай шийдвэрийг хэлэлцэхдээ намын гишүүнийг өөрийн биеэр хуралд оролцуулалгүйгээр, нууцаар шийдвэр гаргасан зэрэг нь хууль бус гэж байгаа юм.

-Түүнийг намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай таагүй харилцаатай  байсан нь намаасаа хөөгдөхөд хүргэсэн гэх мэдээлэл бий.

-Тэрээр Байгаль орчны сайд байх үедээ “Ногоон хэрэм” төслийг хэрэгжүүлсэн гэдэг ч, тэр нь худал яриа гэдэг нь тодорхой болсон.

-МАХН-ын Гүйцэтгэх товчоо түүнийг намаас хөөх шийдвэр гаргахдаа У.Барсболдыг намын эв нэгдлийг хагалан бутаргасан, намын ажилд идэвхтэй оролцдоггүй гэхчлэн хэд хэдэн үндэслэл дээр тулгуурлажээ.

-Харин тэрээр намынхаа анхан шатны байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн намын хорооны Хяналт, ёс зүйн дэд хороонд хандан  “Энэ асуудлыг шийдэж өгнө үү” хэмээн хүссэн байна. Тус хороо хуралдаад “Гүйцэтгэх товчооны энэхүү шийдвэр намын дүрмийг зөрчсөн байна. У.Барсболд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр зуутын гишүүн хэвээрээ. Намын нарийн бичгийн даргаас түүнийг чөлөөлөх эрх Гүйцэтгэх товчоонд байхгүй” гэсэн шийдвэр гаргасан хэмээн тэр ярьжээ.  

-Түүнийг МАХН-д ирсний дараа АН-ын бас МАН-ын тагнуул ирлээ гэх байдлаар хандсан гэнэ.

-Түүнийг дөрөвдүгээр сарын 28-ны ням гарагийн шөнө 23.30 цагийн үед өөрийнхөө эзэмшлийн, чөлөөт цагаа өнгөрүүлдэг ресторанд намын нөхөдтэйгээ суугаад инээж хөгжилдөж суутал УИХ-ын гишүүн О.Баасанхүү ахалсан, МАХН-ын Чимэдцэрэн, Ангараг, Лхагвацэдэн нарын гурван нарийн бичгийн дарга, тэднийг дагалдагчид болох  20-иод хүн камер барин дайрч орж ирсэн гэж ярьсан байна.

-Тэдгээр эрхмүүд  “Та нар Н.Энхбаяр даргыг ажлаас нь чөлөөлж оронд нь У.Барсболдыг сонгох хуйвалдаан зохион байгуулж байна” гэж байсан аж.

-У.Барсболд энэ талаар хэлэхдээ  “Харамсалтай нь үгүй.. Бидний хооронд тэр орой намын даргыг өөрчлөх ямар нэг хуйвалдаан зохион байгуулах тухай яриа огт байгаагүй.” гэсэн байр суурийг илэрхийлжээ.

-Түүнийг Хөшөөтийн уурхайтай холбоотой гэдгийг илтгэх баримтууд хэвлэлээр олонтаа гарч байсан. Харин тэрээр өөрөө бол “2012 оны долоодугаар сарын 24-нд Нийслэлийн прокурорын тогтоол гарсан. Үүнд “Уламбаярын Барсболд Хөшөөтийн уурхайтай холбоотой аливаа нэг ашиг сонирхлын зөрчил, холбоо байхгүй” гэдгийг тогтоосон байгаа гэжээ.

-Мөн түүнийг Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа Богд уулын дархан цаазтай газруудыг зарж ихээхэн хөрөнгөжсөн гэдэг. Тэгвэл тэрээр энэ тал дээр байр сууриа илэрхийлэхдээ “...УИХ-аас баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар олгох тухай хууль гэж байдаг. Энэ хуулийн дагуу миний өмнөх сайдууд ч, надаас хойш томилогдсон сайдууд ч Богд ууланд газар өгсөөр ирсэн. Бүр надаас ч олон газар олгосон.” хэмээн ярьж байх юм.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хариулааач(182.160.11.184) 2025 оны 03 сарын 13

Энэ хүний хувийн ресторан н хаана байдийн бол

1  |  0
zochin(202.170.68.233) 2025 оны 03 сарын 13

harah tsarainii butehgui gar l daa.

1  |  0
UILIIN UR(122.201.18.12) 2025 оны 03 сарын 13

HURENGIIG NI HURAAGAAD GER BULIINHENTEI NI NASAAR NI SHORON.

1  |  0
аха(202.9.47.131) 2025 оны 03 сарын 13

шонхорын наймаачин.Араб руу хичнээн 1000н шонхор гаргаж баяжсан байх шүүү

1  |  0
zochn (202.21.115.166) 2025 оны 03 сарын 13

Hudalch hugiin novsh. BOY-iig hagalz butargaj mergejliin bolovson huchniig n gudamjing gargaj Bag burduuleh nereer gudamjnii hulgaichdiig yamand duurgej huvaaj idseniig chin bugd medne ee..... Haa yavsan gazraa hagalz butargah hor nairuulj yavdag mash muu Hun.

1  |  0
өвөө(202.179.29.248) 2025 оны 03 сарын 13

энэ тийм их мөнгө идсэн юм уу? мэдээгүй юм байна.тэгээд л алга болсон юм байна л даа. дахиж битгий гаргаа ч ээ. энэ мэтийг ер нь яах гэж улс төрд оруулдаг юм бэ ард түмэн минь бүгд сохорчээ хөөрхий монголчууд?????????? ???

1  |  0
Shoron (122.201.18.52) 2025 оны 03 сарын 13

Ene horchin erundugoo uuh tsag bolson.

1  |  0
Top