Жессика Симпсон хүүхдүүдийнхээ хамт “US Weekly” сэтгүүлийг чимжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 29

Америкийн нэрт жүжигчин, дуучин Жессика Симпсон охин, хүү хоёрынхоо хамт “US Weekly” сэтгүүлд зургаа авахуулжээ. Түүний хоёр сартай хүүг Эйс гэдэг бөгөөд ээж нь анх удаа хүүгийнхээ зургийг олон нийтэд ийнхүү үзүүлж байгаа аж. Жессика Симпсон өнгөрсөн зургадугаар сарын 30-нд хүүгээ төрүүлсэн бөгөөд төрснөөсөө хойш чимээгүй байсан юм. Дуучин бүсгүй “Хоёр хүүхэдтэй болсноор тэдэнд анхаарал халамж илүү их тавих хэрэгтэйг ойлгосон. Гэхдээ гэр маань баяр баяслаар дүүрсэн. Хүүхдүүдтэйгээ гэртээ байхдаа би илүү тайван, бас гэрсэг болж байгаагаа мэдэрдэг” гэжээ. 

Жессика Симпсон хүүхдүүдтэйгээ сэтгүүлд зургаа авахуулав

Эдүгээ 32 насны босго даваад буй Жессика Симпсон 1999 оноос буюу 19 наснаасаа эхлэн уран бүтээлээ туурвисан юм. Энэ хугацаанд хорь гаруй бүрэн хэмжээний болон телевизийн  цуврал кинонуудад гол дүрүүдэд тоглосны сацуу долоон бие даасан студийн цомог гаргасан байна. Грэмми, Эмми наадмуудын олон удаагийн шагналт энэ авъяаслаг бүсгүйн цомог дэлхий даяар нийт 30 сая хол давсан хувиар борлуулагджээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top