”Miss Mongolia 2013” тэмцээний ”Бикини шоу” өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 02

Монголын мянга мянган сайхан охид, бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг нь тодруулдаг "Miss Mongolia 2013" тэмцээний "Мисс  Бикини" төрлийн шалгаруулалт өнөөдөр болох гэж байна. "Мисс монголиа" холбооноос санаачлан тэртээх 2004 оноос хойш тасралтгүй 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг тэмцээний "Мисс  Бикини" төрлийн шалгаруулалтыг олон арван үзэгчдийг хамруулсан гайхалтай шоу хэлбэрээр хийхээр төлөвлөж өнөөдөр "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д 19:00 цагаас "BIKINI SKOW"-г  үзэгчдэд нээлттэйгээр зохион байгуулахаар болжээ. Энэ тэмцээний эхний шатны шалгаруулалт  өнгөрсөн сарын 27-нд болж 23 сайхан бүсгүй тодорсон юм.


Энэ жилийн “Miss Mongolia 2013” тэмцээний ялагчын оролцох "Miss International" тэмцээн нь 62 жилийн түүхтэй, дэлхийн 80 гаруй орны бүсгүйчүүд оролцдог томоохон тэмцээн аж. Уг тэмцээнд олон улсын гоо үзэсгэлэн, энх тайвны элч нар хуран цугларч хоорондоо нөхөрлөн, дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулдаг уламжлалтай. Тэд зөвхөн гоо үзэсгэлэнг эрхэмлэх төдийгүй, сайхан сэтгэл, мэдлэг боловсролыг өндөрт өргөдгөөрөө онцлогтой ажээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzzzzzzzzzsssssssssssss(202.179.20.180) 2025 оны 03 сарын 13

holdoj yheh n dee.

1  |  0
Top