1986 онд Улсын зургийн институтын “Мөнгөн харандаа” хамтлаг 30 жилийн ойн баярын тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтонд “Мөнгөн харандаа” хамтлагаас гарсан Зууны манлай дуучин Б.Сарантуяа, дуучин Лхамаа зэрэг олон уран бүтээлчид оролцох юм байна. Тоглолт энэ сарын 6-нд 18.00 цагаас UB palace-ын концертын их танхимд болно.
Түүнчлэн энэ тоглолтыг Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв болон мэргэжлийн холбоодтой хамтран баярын арга хэмжээний хүрээнд хийхээр болжээ.

Мөнгөн харандаа хамтлаг нь 1984 оны 09 сарын 06-нд “Улсын Барилгын Зургийн Төв Институт”-ийн дэргэд анх байгуулагджээ. Анхны гишүүд нь хамтлагийн ахлагч даралтат хөгжимчин Т.Түвшинтөр, гоцлол гитарчин Л.Энхбаяр, басс гитарчин Х.Эрдэнэбат, бөмбөрчин Ц.Алтангэрэл, дуучин Ц.Сэлэнгэцэцэг, ритм гитарчин Г.Ганбат нар байлаа. Тус хамтлагийн гишүүд нь “Улсын Барилгын Зургийн Төв Институт”-ийн инженер, техникийн ажилтан албан хаагч нар байсан бөгөөд санаа сэтгэл нэгдэн хамтлаг байгуулсан түүхтэй.
“Мөнгөн Харандаа” хэмээн нэрлэсэн нь барилгын зураг төслийн ажил хийхэд хэрэглэгддэг ажлын гол зэвсэг нь харандаа байсан учраас ийнхүү нэрлэжээ.


Сэтгэгдэл ( 5 )
мэдэх мэдэхгүй гээд мэдэхгүй байж олон юм яриад яахав анх дуучинаар сарантуяа лхамаа нарыг авч урлагын замд нь гаргасан гэдгийг дурсах хэрэгтэй тэр үеийн залуус ажлынхаа заваар авьяасаа хөгжүүлж нэг хамтлаг хамт олон болж чадаж байсны амьд жишээ бол мөнгөн харандаа хамтлаг
1986 онд Улсын зургийн институтын “Мөнгөн харандаа” хамтлаг 30 жилийн ойн баярын тоглолтоо хийхээр болжээ.
ene hamtlag bi ch sn medehgu l yum bn gehdee buh gishuudiin tanih l yum. bugd sn uran buteelchid. Yumnii ehlel buhen davtagdashgui gants bdag yum zaaval uzne=) tesen yadan huleej bya
Ed odoo yu hisen gej 30 jil ene ter gedeg bnaa. Neg ch duug n medehgui l yum bn. Hudlaa unen heden duu bichuulched 20 30 jiliin daraa oin bayr ch gehshig
sain hamtlag baisan shuu tuhain uedee..Uznee