Шилдэг киноны хөгжмийн тоглолт болно

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 03

"Гэр” Монголын маркетингийн агентлагаас “Best of Hollywood” хэмээх шилдэг киноны хөгжмийн тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Тус тоглолтод үзэгчдийн сэтгэлд хоногшсон Холливудын шилдэг киноны хөгжмүүдийг Монгол улсын филармонийн Симфони найрал хөгжимтэй тоглох юм. Хөгжмийн найруулагчаар Б.Анар, удирдаачаар Д.Нямдаш, Б.Батбаатар нар ажиллаж байна.

Тоглолтод ЦДБЭЧ-ын найрал дуучид, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, гитарчин Д.Өлзий-Орших, хийлч Ч.Дэлгэрцэцэг, морин хуурч Н.Жигжиддорж, дуучин Д.Отгонжаргал нар оролцох юм. Тоглолт ирэх сарын 5-6-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд болно. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top