Гавьяат жүжигчин У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг, жүжигчин А.Ганчимэг нарын G.U.G уран бүтээлийн нэгдлийн анхны дэлгэцийн бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны кино үзэгч олонд хүргэхэд бэлэн болоод буй билээ. Тиймээс уран бүтээлчид энэ сарын 9-нд “UBS” телевизийн байранд хэвлэлийнхэнтэй уулзаж киноныхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх төдийгүй уран бүтээлийн чөлөөт ярилцлага өрнүүлэхээр болсон аж.
1980-д оны хүмүүсийн амьдралын жаргал зовлонг сэтгэл хөдлөм байдлаар дүрсэлсэн сонирхолтой адал явдлаар дүүрэн өрнөх киноны нээлт энэ сарын 12-нд “Тэнгис” кино театрт болох бол 13-нд “Өргөө” кино театрт нээлтээ хийх юм байна.



Сэтгэгдэл ( 0 )