Энэ намрын анхны загварын шоу “Cashmere Workshop-2014” Америкт амьдардаг монгол дизайнерийн загваруудаас бүрдэх гэнэ. Өдөр тутмын болон ажил хэрэгч хослол, богино даашинзны коллекциос бүрдэх уг шоу есдүгээр сарын 4-нд буюу өнөөдөр “Blue Sky” цамхагт болох юм. Энэ удаад өдөр тутмын болон ажил хэрэгч хослол, богино даашинзны коллекци мөн чөлөөт загварыг түлхүү танилцуулах аж.
Загварын шоунд Монголын шилдэг загвар өмсөгчдийг сонгон шалгаруулж авсан байна. “Cashmere Workshop” брэндийн энэ жилийн нүүр царайгаар мисс Т.Ундармаа, модель Т.Батцэцэг нар шалгарчээ.Мөн арга хэмжээнд поп дива С.Наран, дуучин Б.Амархүү, “Universe best songs-2010” наадмын шилдэг оролцогч Э.Соёмбо нар ая дуугаа өргөн барих юм байна.


Сэтгэгдэл ( 0 )