Өмнөд Америкийн “Имайра” хэмээх амьд хөгжмийн хамтлаг манай улсад тоглолт хийхээр болсон билээ. Тэдний тоглолт өнөөдөр маргааш гэсэн хоёр өдөр Соёлын төв өргөөнд 15.00 цагаас болох юм. Тус тоглолтыг хэсэг монгол залуус урьж тоглуулж байгаа бөгөөд тэдний хэлж буйгаар энэ тоглолт соёл урлагийн арга хэмжээ гэхээсээ илүү танин мэдрэхүйн өндөр ач холбогдолтой үйл явдал гэдгийг онцолжээ. Тэд ССАЖЯ тэргүүтэй урлаг соёл, түүхийн байгууллагад 400 гаруй урилга явуулжээ. Нийт 30 гаруй хөгжмөөр тоглодог тус хамтлаг манайд арвыг нь авчрах бөгөөд үндэснийхээ гурван хувцсыг иж бүрнээр нь өмсөх гэнэ. Тоглолтын тасалбарын үнэ 35 мянган төгрөг ажээ.

Сэтгэгдэл ( 0 )