Дэлхий дахинаа гоо үзэсгэлэн, сайхан сэтгэлээрээ өдийг хүртэл мөнхөрч чадсан энгийн бүсгүй бол Диана гүнж юм. Тэрбээр Английн ханхүүтэй гэр бүл болсон ч амьдрал нь харагдаж байгаашигээ аз жаргалтай байгаагүй төдийгүй түүний алхам бүрийг хэвлэлийнхэн дагадаг байсан нь төвөгтөй байсан гэдэг. Хэдийгээр Харри, Виллиам хэмээх хоёр хунтайжийг түрүүлээд байсан ч жинхэнэ хайртайгаа учирсан явдал нь сурвалжит гэр бүлийг дургүйцлыг хүргэсэн гэдэг.
Гүнж зүрхний мэс заслын эмч Хаснат Хан гэх залуутай дурлалын романс үүсгэснээр ийнхүү сэтгүүлчдийн хараанд өртөж гэр бүлийн уур амьсгал нь хүйтэн хөндий болоход нөлөөлжээ. Гэрлэхээр төлөвлөж байсан хосуудын харьцаа 1997 онд төгсгөл болсон бөгөөд үнээс хойш ердөө хэдхэн долоо хоногийн дараагаар Диана автын ослоор хорвоог орхисон байдаг билээ. Харин түүний дурлалт залуу Пакистан гаралтай 54 настай Хаснат Лондон хотын зүүн хэсэгт орших байшингаасаа гарч яваад ийнхүү дуранд өртсөн байна. Одоогоор Дианаагийн түүхээс сэдэвлэсэн “Гүнжийн нууц дурлал” хэмээх кино зураг авалтаа хийж дуусгаад байгаа бөгөөд жүжигчин Наоми Ватс гол дүрд тоглосон юм.

Сэтгэгдэл ( 8 )
Yaj iim hudal ulger bichij chadavaa
энэ сайтын удирдлагууд ийм худлаа мэдээдэлэл оруулсан ажилтандаа арга хэмжээ аваач
энэ хүн юу бичээд бнаа эрүүлүү.анх удаа ийм түүх уншиж бна.
Egypt. Yun Pakistan.
sain zaluu ym tuuhee uldeeh n tuuhd ner toriin hereg
aria l dendyy yumaa. iim hooson tolgoitoi hymyys setgyylch geed yum bicheed bh yumaaaaa. yanaa.
хэнд юунд итгэж мэдээ мэдээлэл унших вэ
Henii zohioson ulger ve?