Д.Болдын ээлжит болзоо “Metropolis” шөнийн клубт

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 06

Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болд энэ намрын тоглолтын салхийг хагалан “Bold unplugged night” тоглолтоо цувралаар фенүүддээ хүргэсээр байгаа билээ. Түүний анплаггет тоглолт “Blue sky”-ын “Vegas” клубээс эхлэн “Centro” клуб, “Corporate View Lounge”-д саатаад байсан юм. Тэрбээр фенүүдтэйгээ уулзах дараагийн болзоогоо товлосон бөгөөд энэ сарын 6-нд буюу өнөөдөр “Metropolis” шөнийн клубт фэнүүдтэйгээ уулзах нь ээ.

Дуучин Д.Болд энэхүү амьд тоглолтоо залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөдөг үйлчлүүлэх дуртай клуб, лаунжуудаар зуны амралтыг нь зугаатай дурсамжтай өнгөрүүлэхээр зохион байгуулж байгаа юм. Тус тоглолтод дуучин Д.Болдын хамт "Камертон-2" хамтлаг, төгөлдөр хуурч Пүрэвсүх, соло гитарчин Баадий, басс гитарчин Билгээ, бөмбөрчин Одхүү, дууны инженерээр “New Star” студийн продюсер, хөгжмийн зохиолч С.Гантөр, Ядгаа нар ажиллан амьд хөгжмийн хэмнэлд Болдын хит уран бүтээлүүдээр аялуулж нэгэн үдшийн хамтдаа гайхалтай  өнгөрүүлэх гэнэ. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.131.242.107) 2025 оны 03 сарын 13

www.taatai.net shine kino bolgoniig eh heleeree

1  |  0
gggg(202.70.41.190) 2025 оны 03 сарын 13

heden tsagaas we

1  |  0
Top