“Ноён Тоншуул” тун удахгүй..

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 06

“Ноён Тоншуул” миний хурц хошуу иргэн таны эргэн тойронд  бугласан бараан, саарал асуудлуудыг цоо хатгаж, уудлан гаргахаар эрслэн шийдлээ. Таны амьдарч буй  энэ нийгэмд өдөр ирэх тусам өнгө засч байгаа сайн сайхан зүйлс цөөнгүй бий ч, засч залруулахын төлөөнөө бурууд нүд хурц гэдгийн үлгэрээр хандахаас өөр аргагүй асуудлууд олон байна. Тиймээс “Ноён Тоншуул”  миний бие хаана болж бүтэхгүй асуудал байна, тэнд   хошуугаа хурцхан зоож, элдэв асуудал дагуулсан идээ бээрийг уудлан гаргана.  Хаана эрх мэдлийн төлөө ичих нүүрээ элгэндээ наачихсан задарсан бас даварсан эрхмүүд байна, тэдний балгийг  миний хурц хошуу уудлан илчлэх болно.

Төр гэдэг ойлголтоор түшиг дээвэр хийсэн энгийн олон иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах учиртай эрх мэдэлтнүүд болоод тэдгээрийн шийдвэрийг хэрэгжүүлэгч албан хаагчидтай холбоотой хариуцлагагүй үйлдлүүд ч “Ноён Тоншуул” миний анхаарлын гадна үлдэх учиргүй. Мэдээж иргэд та бүхэн сайн сайхан нийгэмд амьдрахын тулд “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдрах” гэсэн зарчимаас гажих учиргүй гэдгийг зориуд сануулмаар байна.

“Ноён Тоншуул”-ын хурц тоншилтууд тун удахгүй..

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zoshin(203.91.119.14) 2025 оны 03 сарын 13

svhbaatardvvregbagatoiruu 6 rhoroogshalgahheregtei bna

1  |  0
Badam(66.87.117.194) 2025 оны 03 сарын 13

Tengeriin dor bish uur haana turuh ve dee.

1  |  0
Top