Монголын мянга мянган сайхан бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулдаг "Miss Mongolia" тэмцээн энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа билээ.
Энэ жилийн “Miss Mongolia 2013” тэмцээний ялагч нь 62 жилийн түүхтэй, дэлхийн 80 гаруй орны бүсгүйчүүд оролцдог "Miss International" тэмцээн оролцох эрхтэй болох юм.
“Miss Mongolia 2013” уралдаант тэмцээнд оролцогчид нь олон улсын миссийн тэмцээний жишиг зургаан төрлөөр өрсөлдөж байгаа билээ. Үүнд:
1. Мисс Модель
2. Мисс Фото
3. Мисс Авъяас
4. Мисс Бикини
5. Мисс Спорт
6. Мисс Гүүдвил ( оюунлаг, ухаалаг,тусч) миссүүдийг тус тус шалгаруулдаг аж.
Тэгвэл өнөөдөр 18.00 цагт “Мисс Монголиа-2013” тэмцээний Мисс Моделийн шалгаруулалт “Туушин зочид буудал”-д болох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )