“Камертон-2” шоуны ялагчид анхны CD-нийхээ ажилд орлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 09

Монголын рок попын өнгийг тодорхойлж, хөвгүүдийн шилдэг хамтлагийг төрүүлэх зорилготой “Камертон-2” шоуны ялагчид өнөөдөр анхны CD-нийхээ ажилд орлоо.  Авьяас билэг, хүч чадвараа сорьж өрсөлдөн  ялагч болж чадсан Б.Замбалгарав, Б.Баярмандах, Б.Оргил, Д.Зориг нар шилдгийн шилдэгээр тодорсон билээ. Тэд хамтлагаа “Бид дөрөв” хэмээн нэрлэсэн гэнэ. Учир нь тэд шат болгоны хүнд даалгаваруудыг өөрсдийн хичээл зүтгэл, авьяас чадвар, тэсвэр тэвчээрээр даван туулсан юм. Тиймээс ч Монголын рок поп ертөнцөд хувьсал хийж, цоо шинэ өнгө төрхийг авчрах  “boy band” хамтлаг төрөн гарч ирж байгаа.  Тэд хамгийн өндөр шагналын сан 150 сая төгрөг, таван жилийн продюсерийн гэрээний эзэд болсон. Мөн хамтлагийн продюсерээр Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллаж байгаа билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top