Жүжигчин Ashton Kutcher Mila Kunis 2 сүй тавьсан уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 09

30 настай жүжигчин бүсгүй Mila Kunis-ийн төрсөн өдөр 8 сарын 14нд болсон бөгөөд тэрээр саяханаас зүүн гарынхаа ядам хуруунд бөгж зүүж явдаг болсоноор хэвлэл мэдээллийнхэн Ashton Kutcher Mila Kunis нарыг сүй тавьсан уу хэмээн бичицгээх боллоо. Ashton Kutcher-ийн хувьд сүүлд Steve Jobs-ийн тухай Jobs нэртэй кинонд тоглосон бөгөөд энэхүү кино нь кино шүүмжлэгчдээс тийм ч сайн үнэлгээ авч чадаагүй юм. 35 настай жүжигчин Ashton Kutcher 2005 онд жүжигчин Demi Moore-тай нэр холбогдсоноор илүү нэрд гарсан төдийгүй түрүүлж саласнаараа ч гэсэн нэлээдгүй шуугиан дэгдээсэн юм.  Одоогоор хосуудын аль аль нь энэ талаар албан ёсны мэдэгдэл хиийгээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top