ОХУ нефтийн экспортын татвараа өсгөнө

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 29

Энэ оны тавдугаар сарын 1-нээс нэг тонн нефтэнд ногдуулах экспортын татвар 453.7 ам:доллар болно гэж ОХУ-ын Засгийн газрын тогтоолд дурджээ. Ингэснээр энэ оны нэгдүгээр сараас хойших хугацаанд нефтийн татвар 136 доллараар өсч байгаа юм. дөрөвдүгээр сартай харьцуулбал ирэх сард экспортлох нэг тонн нефтийн татвар 30 доллараар өсөх төлөвтэй байна. Нефтийн хөнгөлөлттэй татвар 191 ам.доллар байсан бол 20.7 ам.доллараар өсч, 211.7 долларт хүрчээ. ОХУ-ын Засгийн газрын дээрх тогтоолын дагуу Ванкорсий /”оснефть”/, Талаканскийн /”Сургутнефтегаз”/ болон Верхнечонский /ТНК-ВР/ гэсэн гурван орд газраас олборлодог нефтэд ногдуулдаг татварын хөнгөлөлтөө цуцалсан байна. 2009 оны сүүлээр ОХУ-ын Засгийн газар нефть олборлолтыг дэмжихийн тулд Дорнод Сибирийн 22 орд газраас олборлосон газрын тосонд ногдуулах экспортын татварыг тэглэх шийдвэр гаргажээ. Харин өнгөрсөн оны дундуур тэглэсэн татвараа хөнгөлттэй татвар болгон өөрчилсөн аж. Нефтийн экспортын татвар нь тус улсын төсвийг бүрдүүлдэг гол эх үүсвэр юм. Энэ нэгдүгээр улиралд нефтийн үнэ өссөнөөр ОХУ нэг триллион гаруй рублийн нэмэлт орлого олох боломжтой ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top