Вашингтон./Синьхуа/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама БХЯ-ны сайд Роберт Гейтсийг огцруулж,түүний оронд Тагнуулын төв газрын дарга Леон Панеттыг томилохоор төлөвлөж байна. Гэж тус улсын улсын олон нийтийн мэдээлэлд мэдээлжээ.
Энэ тухай Америкийн телевизийн Эй-Би-Си компани болон кабелийн Си-Эн-Эн сүлжээ нэрээ хэлэхийг хүсээгүй эх сулвалжийн мэдээлснийг уламжилсан байна. Харин Афганистан дахь АНУ-ын армийн командлагч Дэвид Петрэус Тагнуулын төв газрын /ТТГ/ дарга болно гэж эх сурвалж мэдээлжээ. Боловсон хүчний томилгооны тухай удахгүй зарлана гэж Цагаан ордны төлөөлөгч мэдэгдсэн байна. Өнгөрсөн оны наймдугаар сард Роберт Гейтс 2011 онд огцорно гэж мэдэгдэж байсан. Тэрбээр ТТГ болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байгаад 2006 оны сүүлээр Жорж Бушийн Засгийн газрын БХЯ-ны сайдын албан тушаалыг Барак Обама Ерөнхийлөгч болоход албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсэн билээ.
Эх сурвалж: Монцамэ мэдээ
Сэтгэгдэл ( 0 )