Жимми Картер БНАСАУ-ын ГХЯ-ны сайдтай уулзав

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 29

Пхеньян./Синьхуа/.БНАСАУ-ын ГХЯ-ны сайд Пак Ы Чун АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картертай Пхеньянд “Пекхвавон” зочид буудалд уулзжээ.

Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлагаас тараасан мэдээллээс үзвэл,БНАСАУ-ын ГХЯ-ны сайд Америкийн төлөөлөгчидтэй уулзаж ярилцсаныхаа дараа хүндэтгэлийн зоог барьсан. Жимми Картер тэргүүтэй төлөөлөгчид Азийн зургаан улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Пхеньянд очжээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Финландын Ерөнхийлөгч асан Мартти Ахтисаари, Ирландын ерөнхийлөгч асан Гру Харлем Брундланд нар орсон байна. Гадаадын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр,энэ төлөөлөгчдийн айлчлалын  зорилго нь Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах,тухайлбал,тус хойгийг цөмийн зэвсэггүй болгох, БНХСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэх арга замыг хэлэлцэхэд орших байгаа юм.

Эх сурвалж: Монцамэ мэдээ  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top