Манай улсын эдийн засаг энэ онд өмнө нь таамаглаж байсан дүнгээсээ буурч 12.5 хувиар өсөх хандлагатай байна. Ийм өсөлтийг тооцоолж гаргахдаа өмнөд хөрш Хятад улсын эдийн засгийн өсөлт болон эрдэс баялгийн зах зээлийн өсөлтийн удаашралыг тооцож үзжээ. Дэлхийн банкны Ахлах эдийн засагч Тэхюн Лигийн дүгнэж хэлснээс үзэхэд"Монгол улс нь дэлхийд хамгийн өндөр өсөлттэй байхаар урьдчилан тооцоолж байна. Гэвч энэ нь ихээхэн хэмжээний урсгал дансны алдагдал болон өндөр инфляцаас үүдсэн эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэх боломжтой юм. Иймд бодлого зохицуулагчид эдийн засгийг хэрхэн тогтвортой байлгаж, эдийн засгийн өсөлтийг тогтвортой замд оруулах талаар бодолцох цаг болсон.” гэсэн байна. Түүнчлэн манай эдийн засагт учирч буй хамгийн чухал сорилт бол их хэмжээний төлбөрийн үлдэгдлийн үргэлжилсэн тэнцвэргүй байдал гэж гадны эдийн засагчид хараад байна..Эдийн засгийг өргөжүүлэх бодлого, Оюу Толгойн үйлдвэрлэл эхэлсэнтэй эдийн засгийн өсөлт мэдээж шууд холбогдоно.
Харин урсгал дансны алдагдал ДНБ-ний 30 хувьд хүрнэ гэсэн тооцоолол байна. Их хэмжээний гадаад тэнцвэргүй байдал нь эрдэс баялгийн сул экспортыг харуулж байгаа бөгөөд 2011 оноос хойш импортын эрэлтийг өсгөсөн өргөн хэмжээний эдийн засгийн бодлогуудаас мөн адил үүдэлтэй аж.
Энэ оны төсвийн тодотгол нь Засгийн газраас төсвийн алдагдлын хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан түвшинд барих үүргээ хүлээж байгааг харуулсан. Гэвч, төсвөөс гадна Чингис бондоор их хэмжээний улсын хөрөнгө оруулалттай төслүүдийг голчлон Монголын хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлж байгаа тул 2013, 2014 онд төсвийн бодлого тэлэлт их хэвээр байна. Хэдийгээр төсвийн албан алдагдлыг ДНБ-ний 2 хувьд барьдаг боловч Монголын хөгжлийн банкны зарцуулалт болон төсвийн алдагдал 2013 онд ДНБ-ний 12 хувийг эзэлж байна. Мөн, мөнгөний бодлого үүнтэй адил тэлж байна. Монгол банк нь буурч буй ГШХО-аас гадна эдийн засгийн өсөлтийг дэмжиж, зээлийн өсөлтийг засах зорилгоор ойролцоогоор ДНБ-ний 20 хувьтай тэнцэхүйц төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг төв банкны зээлийн бодлогийн хэлбэрээр оруулж байсан. Үүний үр дүнд 9 дүгээр сарын байдлаар банкны зээлийн үлдэгдэл нэг жилийн дотор 62 хувиар өссөн байна. Зээлийн ийм хэмжээний эрчимтэй өсөлт нь тогтворгүй вальютын ханш болон ойрын сард тогтмол өсч буй инфляцаас үүдэлтэй юм."Энэхүү тэлэлтийн арга хэмжээнүүд нь энэ жилд эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоонд оруулж, импортод суурилсан дотоод хэрэглээ, барилгажуулалтын эрс өсөлтөөр хөтлөгдсөн урсгал дансны алдагдалд хүргэхэд хувь нэмрээ оруулсан юм. Зүүн Азийн бусад улсуудтай харьцуулахад Монгол улсын эдийн засгийн удирдлага өндөр тэлэлттэй байгаа бөгөөд үүний улмаас их хэмжээний урсгал дансны алдагдал, өндөр инфляцитай байна. Одоогийн сул эдийн засгийн бодлого нь урагш явахад тогтворгүй байх болов уу гэж бодож байна.” гэж Дэлхийн банкны Ахлах эдийн засагч Тэхюн Ли үзэж байна.
Одоогийн эдийн засгийн бодлогын тогтолцооны дор импортын өндөр эрэлт, эрдэс баялгийн зах зээлийн сул төлөвөөс шалтгаалан их хэмжээний төлбөрийн үлдэгдлийн дарамт ойрын ирээдүйд зөөлрөхгүй. Хятад улсын эдийн засгийн өсөлтийг цаашид хөнгөрүүлж, эрдэс баялгийн сул зах зээлийг цааш үргэлжлүүлснээр Монгол улсын эдийн засагт тааламжгүй эдийн засгийн орчин бий болж эрсдэл нэмэгдэнэ гэдгийг бас хэлээд байгаа юм.
"Хөрөнгө оруулалтын тэлэлтийг багасгаж, эдийн засагт хамгийн их нөлөөг авчирах хөрөнгө оруулалтад анхаарлаа хандуулснаар Засгийн газар нь эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, улсын хөгжлийн хэрэгцээг эрчимтэй гаргаж ирэх юм. Хэрэв тодорхой бус дэлхий нийтийн орчинд нэгхэн зүйлээр эдийн засгийг сэргээх нь эдийн засгийг тогтворгүй болгох эрсдэлтэй бөгөөд улмаар ядуучуул, бизнес эрхлэгчдийн хувьд төлөвлөгөө гаргаж, үйл ажиллагаагаа санхүүжүүлэхэд хүндрэл учирдаг.” гэж Монгол дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгч Хатагтай Корали Геверс хэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )