Хар салхины улмаас 350 хүн амь үрэгдэж, 5 тэрбум долларын хохирол учирлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 02


  

Сүүлийн 40 жилд болоогүй хүчтэй хар салхи АНУ-ын өмнөд нутгийг дайран өнгөрсний улмаас амь үрэгдсэн хүний тоо 350 давсан байна. Тус бүс нутагт 10 мянга гаруй байшин барилга эвдрэн сүйрч, олон мянган хүн орох оронгүй болжээ.

Байгалийн гамшигт Алабама муж улс хамгийн ихээр хохирол амсч, тэнд 225 хүн амь үрэгджээ. Тэрчлэн хар салхи дайрсан Арканзас, Виржини, Миссисипи, Теннесси болон Жорж муж улсад 100 гаруй хүний амь эрсдэв. Бас олон хүн сураггүй болсонд тооцогдож байна. Урьдчилсан тооцоогоор, гамшгийн улмаас 2-5 тэрбум долларын хохирол учирчээ. Эрдэмтдийн нотолж байгаагаар, хар салхины хурд эргүүлэг дотроо цагт 328 километр хүрч байсан байна. Энэ удаагийн хар салхи нь олон хүний аминд хүрсэн хөнөөлөөрөө АНУ-ын түүхэнд хоёрдугаарт тооцогдож байгаа юм. 1925 оны гуравдугаар сард Миссури, Иллинойс, Индиана муж улсыг дайрсан хар салхины үеэр 747 хүн амиа алджээ.

 Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top