ТТГ, Пентагоны шинэ тэргүүн нарын нэрийг зарлав

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 02

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Пентагоны болон Тагнуулын төв газрын шинэ дарга нарын нэрийг зарлав. Тус улсын БХЯ-ыг Тагнуулын төв газрын одоогийн захирал Леон Панетта тэргүүлж, харин түүний халааг Афганистан дахь НАТО-гийн эвслийн хүчний командлагч, генерал Дэвид Петрэус авах болжээ. Пентагоны одоогийн тэргүүн, урьд нь ТТГ-ыг тэргүүлж байсан Роберт Гейтсийг ирэх зун тэтгэвэртээ гарсных нь дараа Панетта  Батлан хамгаалахын сайд болно. Генерал Петрэус Афганистан дахь Америкийн цэргийн тоог цөөрүүлсний дараа буюу ирэх намраас шинэ албан тушаалдаа орох ажээ. Эвслийн цэргийг удирдах албан тушаалд АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлалын орлогч даргаар одоо ажиллаж байгаа Жон Аллеи очно.Тэрчлэн Обама Афганистан дахь АНУ-ын шинэ элчин сайдаар Райан Крокерыг томилжээ.Тэрбээр урьд нь Ирак, Пакистан, Сири, Кувейт, Ливан дахь Америкийн ЭСЯ-ыг тэргүүлж байсан аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top